ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЖ, БАТЛУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

85

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202604-32553

100,000

Лодойсамба ДЭЛГЭРЗУЛ

2026.04.14 15:30

Тайлбар:
Монгол Улсад жил бүр 4,300 орчим хүн тамхины улмаас нас барж байгаа нь тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тамхи хэт хямд, хүртээмжтэй байгаа нь татварын бодлого сул байгааг илтгэж, хэрэглээг бууруулахад хангалтгүй байна. Мөн цахилгаан тамхи болон шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохицуулаагүй нь хүүхэд, өсвөр үеийн дунд хэрэглээ огцом нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд олон улсын жишигт нийцүүлэн тамхины хяналтын эрх зүйн орчныг сайжруулж, бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг зохицуулах, татварыг нэмэгдүүлэх, амт оруулагчийг хориглох, дотоод орчинд хэрэглэхийг хязгаарлах, насанд хүрээгүй иргэдийг хамгаалах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өргөдөл

Эрүүл мэндийн статистик мэдээнээс үзэхэд Монгол Улсад жил бүр 4,300 орчим хүн, өдөрт дунджаар 12 хүн тамхины улмаас амь насаа алдаж байна. Хуулийн шинэчлэл удаашрах тусам энэ тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Энэхүү эрхийг хангах үүднээс төрөөс тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй. Тамхинаас хамааралтай нас баралт болон тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ нь Монгол Улсад янжуур тамхи хэтэрхий хямдхан бөгөөд хүртээмжтэй зарагдаж буйн нотолгоо юм. Үүний цаана тамхинд ногдох онцгой албан татвар үүргээ биелүүлж чадахаа больсныг илтгэж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн олон улс орон тамхины болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнд (цахилгаан тамхи, вэйп) хатуу зохицуулалт хийж, хэрэглээг бууруулах бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байхад манай улс эрх зүйн зохицуулалтаараа хоцорч, ямар ч зохицуулалтгүй импортолж, борлуулж байгаа нь Монгол Улс хүүхэд, өсвөр үеэ хорт зуршилд донтогчдыг сайн дураараа бэлдэж, эрүүл мэндийг нь хохироож, тамхины зах зээлийг тэлж, бэлдэж байна. Иймд Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэн даруй хэлэлцэж, батлах үүнд дотор дараах зохицуулалтыг оруулахыг хүсэж байна. Үүнд: • Цахилгаан тамхи болон бүх төрлийн шинэ тамхин бүтээгдэхүүнийг хуульд тодорхой тусгаж, “тамхи, тамхин бүтээгдэхүүн”-ий ангилалд бүрэн хамруулах; • Бүх төрлийн тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх; • Бүх төрлийн тамхины хүүхэд, өсвөр үеийн хэрэглэээг огцом тэлэхэд нөлөөлж буй чихэр, жимс, ундааны амт, үнэрийг хориглох; • Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг дотоод орчинд хэрэглэхийг хориглох; • Насанд хүрээгүй иргэдэд худалдах, сурталчлах, хэрэглэхийг хатуу хориглох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; • Хяналт, хэрэгжилтийг бодитоор хангах механизмыг сайжруулах. Хүний амь нас, ирээдүй үеийн эрүүл мэндтэй холбоотой энэхүү асуудалд яаралтай, шийдвэртэй хандаж, хуулийн өөрчлөлтийг батлан хэрэгжүүлэхийг хүндэтгэлтэйгээр хүсье. Өргөдөл гаргасан Орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

85

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)