2. Хяналт шалгалт явуулах

70,000
2025.02.10 10:07
Тайлбар:
Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Газар олголтын сонсгол”-г зохион байгуулж ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 дүгээр зүйл.Төрөөс газрын талаар баримтлах зарчим
4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна.
Өргөдөл
Газар олголтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тухай хүсэлт гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т Монгол улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Гэвч Газар олголтын асуудал ил тод биш, шударгаар олж авах, эзэмших, өмчлэх эрхээ иргэд эдэлж чадахгүй болоод удсан билээ. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна. Тус нийтийн сонсголыг бүрэн зөв зохион байгуулж чадвал т Монгол улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхээ эдэлж чадах билээ.
2025.03.07 10:59
2025.04.06 10:59