1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2024.02.01 12:26
Тайлбар:
Үндэсний болон олон улсын стандартууд нийтэд ил тод, нээлттэй биш, стандартыг худалдан авч ашиглах лзохицуулалттай байгаа нь олон нийтийн хяналтыг бий болгох боломжгүй байдлыг үүсгэж байна.
Өргөдөл
Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь "үндэсний стандартыг батлах, бүртгэх, түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх" чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Гэвч мөн хуулийн 25.3.6 дахь хэсэгт "хариуцсан асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах" эрхийг заасан нь Үндэсний болон олон улсын стандартыг төлбөртэйгөөр худалдан борлуулахыг зөвшөөрсөн зохицуулалт болсон. Иймд Ажлын хэсэг байгуулж, 25.3.6 дахь хэсэгт заасан төлбөрт үйл ажиллагаанд Үндэсний болон олон улсын стандарт багтахгүй байх санал, дүгнэлт боловсруулах эсхүл батлагдсан дүрэм, журмаас стандарт зарж борлуулах зохицуулалтыг хасч шийдвэрлэж өгнө үү.
2024.04.05 21:13
2024.05.05 21:13