ТӨЛСӨН ТАТВАРААСАА ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,289

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202402-26376

100,000

Баатарчулуун АМАРЖАРГАЛ

2024.03.18 08:52

Тайлбар:
Монгол улсын иргэн 1 жил төлсөн татвар нийгмийн даатгалийн нийт дүнтэй дүйцэх хэмжээний хүүгүй зээл авах багадаа 24 сар хуваан төлөх нөхцөлтэй байх. Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлснээр иргэд амьдралын наад захын хэрэгцээ машин тэрэг баяр ёслол өвчин зовлонтой үедээ өндөр хүүтэй ББСБ зээл авах улмаар санхүүгийн дарамт гэр бүл салалт гэх мэд нийгмийн асуудал шийдхэд хүчтэй эерэг нөлөө үзүүлж нөгөө талаас улсад тайлангаас гадуурх татваргүй олгогдлог цалин арилж үнэн зөв татвар төлөх иргэдийн тоо ихсэх юм.

Өргөдөл

Монгол улсын иргэн Б.Амаржаргал миний бие 2018 оноос эхлэн хөдөлмөр эрхэлж өнөөдрийн байдлаар улсад 52,580,000 төгрөгний татвар болон нийгмийн даатгал төлсөн боловч энэ хугацаанд 48,700,000 төгрөгний хүүг банк болон ББСБ-т төлсөн байна. Би өөрийн хөдөлмөрлөж олсон орлогоос байр машины зээлээ аль эрт дарах хэмжээний дүнг төрд татвар, банк ББСБ-т хүү болгож өгсөнч миний амьдарлд үр шим өгөөгүй зээл төлсөн хэвээрээ байгаа нь үнэхээр бачуурмаар, яаж игээд виз авч гадаадруу гарах хүслийг улам бүр өдөөж байна. Би төрөөс мөнгө гуйгаагүй өгсөн татвар минь улс оронд үр шим өгч байгаа эсхэд итгэлгүй байгаа тул эргүүлж хүүгүй зээлж өөрөө өөрийхөө амьдралд үр шимийг нь гаргаж эргэн төлөх тухай саналыг гаргаж байна. Энэхүү саналыг хуулийн төсөл болгон санаачилж хэрэгжүүлвэл хичнээн олон залуусын амьдаралд боломж нээх, эх орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй болж харь орныг зорихгүй байхад дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

2024.10.14 14:42

2024.11.13 14:42

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,289

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
Дэмжиж гарын үсэг зурах хугацаа дуусч хаагдсан

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)