3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.08.10 10:16
Тайлбар:
1. Хууль санаачлах шаардлага, үндэслэл
Залуусын оролцоог дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалтыг тэнцвэржүүлэх: Одоогийн системд ахмад настнуудын ирц өндөр байдаг бол залуучууд сурч, ажиллаж буй байршлаас хамааран ирц бага байдаг. Сонгуулийг цахимжуулснаар залуу үеийн оролцоо 80-90%-д хүрч, сонгуулийн дүн бодитоор залуусын дуу хоолойг илэрхийлдэг болно.
"Жалга довны" бодлогыг халах: Нутаг дэвсгэрийн жижиг тойрогт суурилсан систем нь Улсын Их Хурлын гишүүдийг зөвхөн өөрийн тойрогтоо төсөв хөөцөлдөх явцуу сонирхол руу түлхдэг. Улсыг нэг сонгуулийн тойрог болгосноор төрийн бодлого үндэсний хөгжилд чиглэнэ.
Иргэдийн санал гээгдэхээс сэргийлэх: Өөр аймаг, хотод түр ажиллаж байгаа болон уул уурхай, барилга, зам тээвэр гэх мэт салбарт ажиллаж буй иргэд хаягийн зөрчил, орон зайн зайлшгүй шалтгаанаас болон сонгох эрхээ эдэлж чаддаггүйг зогсооно.
Нэр дэвшигчдийн чанар ба Ил тод байдал: Иргэд нэр дэвшигчийн бодит түүх, гарал угсаа, боловсрол, хөрөнгө орлогыг харж сонгох
Өргөдөл
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. Сонгуулийн тогтолцоо болон нэгдмэл тойрог Монгол Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр болон гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд нэгдмэл "Нэгдсэн нэг сонгуулийн тойрог"-ийг бүрдүүлнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэсэн орон нутгийн мажоритар тойрог үүсгэхгүй бөгөөд "жалга довны" төсөв, бодлогын хуваарилалтыг хална. 2 ДУГААР ЗҮЙЛ. Байршлаас хамаарахгүйгээр цахимаар санал авах Сонгогч нь өөрийн оршин суугаа, ажиллаж байгаа байршил болон хаягийн бүртгэлээс үл хамааран, Монгол Улсын Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia/Тоон гарын үсэг)-ээр баталгаажсан цахим системээр дамжуулан сонгуульд саналаа өгнө. Цахим санал авах ажиллагаа сонгуулийн өдрөөс 3 хоногийн өмнө нээгдэж, сонгуулийн өдрийн 22:00 цагт хаагдана. Бусдын дарамт, шахалтаар санал өгүүлэхээс сэргийлж, сонгогч цахим санал авах хугацаанд саналаа хэдэн ч удаа өөрчлөн өгөх боломжтой байх ба хамгийн сүүлд өгсөн баталгаажсан санал тоологдоно. Цахим төхөөрөмж эсвэл сүлжээний боломжгүй иргэдэд зориулж сум, дүүрэг бүрд "Цахим санал авах дэмжлэгийн төв"-ийг ажиллуулна. 3 ДУГААР ЗҮЙЛ. Нэр дэвшигчийн мэдээллийн нээлттэй, ил тод байдал (E-Candidate) Сонгуулийн Ерөнхий Хороо нь цахим санал авах систем дотор нэр дэвшигч бүрийн "Цахим паспорт"-ыг үүсгэж, сонгогчдод нээлттэй харах боломжийг заавал бүрдүүлнэ. Нэр дэвшигчийн цахим паспорт нь дараах мэдээллийг агуулсан байна: Ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, гарал угсаа, иргэний харьяаллын түүх; Эзэмшсэн боловсрол, мэргэжил, эрхэлж байсан ажил, туршлага (төрийн мэдээллийн сүлжээгээр баталгаажсан); Нэр дэвшигч болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн сүүлийн 5 жилийн Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ), татварын төлөлтийн мэдээлэл; Шүүхийн ял шийтгэлийн түүх, ашиг сонирхлын зөрчлийн мэдээлэл. Нэр дэвшигч өөрийн боловсрол, ажил эрхлэлт, гарал угсаа болон хөрөнгө орлогын талаар худал мэдээлэл оруулсан нь төрийн бүртгэлийн системээр тогтоогдвол нэр дэвшигчийн бүртгэлийг шууд цуцална.