3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.04.28 09:29
Тайлбар:
Хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан боловч Зээлийн мэдээллийн сангийн (хар жагсаалт) сөрөг түүхээс болон дахин зээл авах, санхүүгийн үйлчилгээ авах эрх нь хязгаарлагдаад байгаа олон мянган иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг сэргээх зорилготой. Цар тахал болон эдийн засгийн хямралын нөлөөгөөр зээлийн ангилал буурсан иргэдийг нэг удаадаа "хар жагсаалт"-аас гаргаж, дахин санхүүгийн эргэлтэд орох боломжийг олгох хуулийн зохицуулалт хийлгэхийг хүсэж байна. Энэхүү өргөдлийг дэмжсэнээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнесийн идэвхжил сэргэх бодит нөхцөл бүрдэнэ.
Өргөдөл
Нэг. Өнөөдрийн байдлаар Зээлийн мэдээллийн санд иргэдийн сөрөг түүх 6 жил хадгалагддаг нь зээлээ төлж дууссан иргэдэд санхүүгийн дарамт болж байна. Хоёр. Зээлээ бүрэн төлсөн иргэн, ААН-үүдийн сөрөг түүхийг нэг удаадаа бүрэн арилгах. Зээлийн мэдээлэл хадгалагдах хугацааг олон улсын жишигт нийцүүлэн богиносгох. Гурав. Олон мянган иргэн дахин зээл авах эрхтэй болж, улс орны эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах үүднээс энэхүү саналыг УИХ-аар хэлэлцүүлж өгөхийг хүсье.
2026.04.19 16:28
2026.05.19 16:28