3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.03.21 16:28
Тайлбар:
Сүллийн жилүүдэд Монгол улсад эмчилгээ хийлгэх боломжгүй хүнд өвчтэй иргэд олширсон ба гадны улсад өндөр зардлаар эмчлүүлэх боломжгүй байгаатай холбоотойгоор эмчилгээ хийлгэх зардлыг төрөөс дааж, иргэдийнхээ амь насыг аврах хэрэгцээ шаардлагатай байна.
Өргөдөл
Монгол Улсын их хурал болон Монгол улсын засгийн газарт өргөдөл гаргах нь: Намсрайдорж овогтой Намнансүрэн миний бие иргэний үүргээ сахин биелүүлж Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдээд байгаа Монгол Улсад эмчилгээ хийлгэх боломжгүй хүнд өвчтэй иргэд болон бага насны болон нярай хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн хүний хувьд сэтгэл ихээр өвдөж байна. Тиймээс тэдгээр өвчинд шаналж байгаа иргэддээ туслах зорилгоор Монгол улсын их хурлын болон засгийн газрын зүгээс эмчилгээ хийлгэх зардлыг төрөөс гаргаж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж өгөх цаг болсон гэж үзэж байна. Иймд цаашид Монгол Улс гаднын орнуудад эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн асуудлыг анхааралдаа авч эмчилгээнд шаардлагатай байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх цаг болжээ. Мөн энэ асуудал даамжирч олон хүн амь нас, эрүүд мэндээрээ хохирохоос өмнө Монгол Улс дотооддоо эмчилгээ хийлгэх боломжийг нь бүрдүүлж эмчилгээний нөхцөлөөр нь хангах хэрэгтэй байна. Өргөдөл гаргасан Н.Намнансүрэн