ТӨРИЙН АЛБАНЫ МЕРИТ ЗАРЧМЫГ 1-2 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БОЛГОХ ХУУЛЬ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202608-74855

100,000

Чухай ЖАВЗАНЧУЛУУН

2026.09.01 17:44

Тайлбар:
Төрийн алба бол Монгол хүн бүр ажиллаж болох эрхтэй нийтийн алба юм. Харин үүнийг хувийн юм шиг ашигладаг нам дагасан хэсэг бүлэг хүмүүс дээр үед байсан одооч байсаар байна. Төрийн албыг чадахуйн мерит зарчимд оруулж жаахан өөрчилсөн боловч учир дутагдал их үлдэж. Дарга болсон хүн өөрөө явахгүй бол байсаар байдаг. Сайн хүн бол сайныг хийж байна саар хүн бол лай ланчиг болоод гай болоод сүйрүүлээд байж байна. Ажлын туршлага байхгүй хүмүүс удирдах зохион байгуулалт байхгүй ааш авир муутай хүмүүс ч дарга албан тушаалыг олон жил хашсанаар сайн чадвартай мэргэжилтнүүдийг олноор халсаар байна. Бас нам дагаж төрийн алба өөрчлөгддөг байдал байна. 10 жил нэг дарга суудалдаа байсаар байхад чадварлаг 100 мэргэжилтэн тэр даргаас болж ажлаасаа гарч солигдож байна гэвч хүнтэй ажиллаж чаддаггүй ааш авиртай дарга судалдаа үлдсэн хэвээр төрийн үйл ажиллагаанд гай болж байна. Тэгэхээр төрийн албаны мерит зарчим дутуу дулимаг заалттай хэсэг бүлэг намын хүмүүст зориулж хийгдсэн анзаарагдана.

Өргөдөл

Хааны алба халаатай, эзэний алба ээлжтэй гэж монгол үг байдаг. Монголын төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс салбар алгасаад дарга хийх хувь заяанд төрчихсөн мэт хээль хахууль, авилгал, улсын мөнгө төгрөг идэж уух бүлэглэл үүсгээд явдаг болж харин энэ хүмүүсийг халаатай, ээлжтэй болгох төрийн албаны ямар ч хуулийг хөшүүргэ алга байна. Социлизмаас үлдсэн маш муухай зүйл бол дарга сэхээтэн анги давхар, ажилчин анги давхарга, малчин тариачин анги давхарга гэсэн ангилал Монголын төрийн албанд үүсэж нэгэнт дарга болсон хүн даргаа хийж байдаг мэргэжилтэн бол хээл хахууль өгөхгүй бол тэгээд мэргэжилтэн байдаг ямар нэгэн шат ахиулах хуулийн заалт алга байгаа учраас цэвэр дарга хүний үзэмж таалалаар шийдэгдэж байна. Одоо бүр дарга эрх мэдэлтэй хүний хүүхэд төрөл садан хурдан шуурхай дарга болдог гэвч буцаад мэргэжилтэн болдоггүй мөнх дарга байдаг шударга бус эрх тэгш биш байна. Дарга хийхгүй бол төрийн албанд ажиллахгүй мэргэжилтэн хиймээргүй байна гэдэг ааштай хүмүүс хүртэл байна. Эрх ямбадаа удсан дарга тойрон хүрээлэгч үүсгэж, албан тушаал дэвшүүлэхдээ бэлэг сэлт мөнгө авдаг, зарим ажилтанд сэтгэл санаа, бэлгийн дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхалт үүсгэдэг гэх мэт хувь хүний асуудал гарч байна. Хараа хяналтгүй болж төрийн байгууллагад архидан шээж явсан жишээ хүртэл байгааг бүгд мэднэ. Хэт удаан дарга хийхээр хайрцаглагдан мэргэжилтэний ойлголтоос тасарч салбараа ойлгохгүй агаарын сэтгэхүйтэй салбарын ойлголтгүй гэх мэт муу талуудыг их гардаг болж. Төрийн албан хаагчид албан тушаал ахихдаа хэн нэгэн даргыг ая тал засах биш төрийн хуулиар чадавхуйн шалгуур мерит зарчимаар хуулийн дагуу хэнээс ч хараат бишээр албан тушаал ахидаг болгох ёстой юм. Чадвартай сайн мэргэжилтэнгүүдийг өнгө үзэмж өөрийн таалалыг харж дэвшүүлэхгүй халж төрийн байгууллагыг хохироосоор байгааг хугацаатай болгон хууль гарган чадвартай хүн бол төр өөрөө дэвшүүлдэг болохоос өөр гаргалгаа байхгүй болсон байна. Тэгэхээр төрийн албаны өссөн дэмжиж мерит зарчимыг хугацаатай сонгогдоос бусад бүх салбарын төрийн албан хаагчид 1-2 жилийн давтамжтай өөрийн хүсэлтээр шалгалт өгч албан тушаалын шат ахидаг болгох зөв юм. Дарга нь буцаад мэргэжилтэн болох гэх мэтээр оруулж ирвэл төрийн алба нам болон улс төрөөс хараат биш өөрсдийн хүнээ томилдог байдал арилж авилгал бас давхар буурах аж. Хаашдаа 1 жил болоод солигдох албан тушаалын төлөө авилгал өгдөг хүн байхгүй болсноор төрийн албыг мэргэжлийн түвшинд хүргэн чадвартай хүмүүсийг үлдэх шүүлтүүр болох юм. Монголын төрийн албаны хүний нөөцийн бодлого маш муу байна. Мөнгө хөрөнгө, өнгө зус, ах дүү харж авдаг хуучин цагийн байдал хэвээрээ бас хувийнхаа компанийн дарга болсон юм шиг аашилж байгааг өсөн дэвших мерит зарчимыг хугацаатай болгосоноор (дарга ба мэргэжилтэн) анги давхарга гэсэн социализмаас үлдсэн тогтолцоог илүү ардчилсан шударга эрх тэгш болгон хэнч дарга болж болно мэргэжилтэн ч болж болно гэсэн эрх тэгш байдалд шилжүүлэх юм. Мөнгөгүй, өнгө зүсгүй хүнч өссөн дэвждэг шударга тогтолцоог бүрүдүүлэх ёстой юм. Ингэснээр хэн нь ч хэний дарга хэнч мэргэжилтэн болж болох учраас төрийн албанд хуурай агсам тавьдаг байдал алга болно. Мэрэгжилтэнийг харааж зүхдэг боол зарц бол гэж хэл амаар доромжилдог эсэн бусын ааш авиртай хүмүүс төрийн албыг өөртөө халдашгүй цайз бамбай мэтээр босгосон даргын хүн дарга болдог гэсэн ойлголтоос салгаж хуучин социлизмын үлдсэн зүйл энэ байгааг өөрчлөх юм. Төрийн алба гэдэг бол танил тал хээл хахууль мөнгө төгрөг өнгө зүсгээр албан тушаал ахихгүй бол болохгүй даргын аяа тух хардаг хуучин арга хэлбэрийг 1 жилийн хугацаатай мэргэжил урь чадвараараа шалгалт өгч төрийн хуулиар албан тушаал ахидаг хүнээс гуйхгүйгээр нүүр бардам албан тушаал дэвшдэг болгон өөрчилж чадвартай хүн төрийн албанд хахууль өгөхгүйгээр хүний өмнө бөхийхгүйгээр өөрийн хүчээр албан тушаал ахидаг болгох зорилготой. Ийм байдлаас болж төрийн албанаас ажлаасаа гарсан асуудал байгааг мэддэг хүмүүс дэмжээд цааш түгээгээд гарын үсэг зураад 100 мянга гарын үсэг болгоод өгөөсэй гэж хүсэж байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)