3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.06.25 12:08
Тайлбар:
Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүткер, суррон, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ хүүхэд, залуучуудын дунд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хотхон хороолол дотор, сургууль орчмын бүсэд ашиглахыг хориглох тухай, мөн эдгээр тээврийн хэрэгслийн хурдны хязгаар, жолоочийн аюулгүй байдал, зам ашиглалт, жолоочид тавих насны хязгаар, хамгаалах хэрэгслэл дуулга/малгай заавал өмсөх зэрэг шаардлагыг нарийн тусгах, мөн бусад явганаар замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт бий болох хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Өргөдөл
Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, сурронтой зорчигчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч зэрэг авто болон явган замын хөдөлгөөнд оролцогч этгээдүүдийн аюулгүй байдал, эрсдлийг асуудлууд үүсч, цаашлаад ослын тохиолдлууд нилээдгүй бүртгэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн алба болон осол гэмтэлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас анхааруулах мэдээлэл хүргэсээр байгаа билээ. Иймд цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, суррон зэрэг тээврийн хэрэгслүүдийн жолоочийн аюулгүй байдал, бусад авто замын хөдөлгөөн болон явганаар замын хөдөлгөөнд оролцогч иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай зохицуулалтыг Замын хөдөлгөөний дүрэм, Тээврийн хэрэгслийн тухай хууль зэрэг холбогдох дүрэм, журам, хууриудад нэн даруй тусгах шаардлагай байна.