1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2024.01.22 09:07
Тайлбар:
2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн нийтийн тээврийн шинэ чиглэлүүд нь судалгаагүй, амьдралгүй шийдвэр байсан тул хуучин маршрутат буцаахыг шаардах тухай.
Өргөдөл
Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүд нь тодорхой нийгмийн судалгаагүй, иргэдэд чиглэсэн бус ойлгомжгүй байгаа нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байна. Тийм тул маршрутыг хуучинд нь буцаах, шаардлагатай чиглэлүүдийг ШИНЭЭР төлөвлөхийг шаардаж байна. Өмнө нь нэг суултаар зорьсон газартаа хүрдэг байсан чиглэлүүд одоо богино эргэлттэй болж 2-3 дамжин суухад хүргэж байна. Ингэснээр буудал бүр дээрх хүлээлт ихсэж иргэд цаг зав, мөнгөөр ихээхэн хохирч өвлийн хүйтэн энэ үед гэнэтийн шийдвэр гаргасан нь ялангуяа хүүхэд, настай хүмүүст маш хүндрэлтэй байна. Зарим бүсийн чиглэлүүд ор мөргүй алга болсон нь иргэдийг яахаа мэдэхгүй байдалд хүргэж байна. Тиймээс өргөдлийг шийдвэрлэж өгнө үү.
2024.01.28 10:55
2024.02.27 10:55