3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.01.15 10:31
Тайлбар:
Энэхүү өргөдлөөр согтууруулах ундаа хэрэглэх хууль ёсны насыг 21-ээс 18 болгон өөрчилж, хууль ёсны насанд хүрэлттэй нийцүүлэхийг хүсэж байна. Монгол Улсад 18 нас хүрсэн иргэн нь сонгууль өгөх, хөдөлмөр эрхлэх, гэрээ байгуулах, цэргийн алба хаахын зэрэгцээ татвар төлөх хууль зүйн үүрэг хүлээдэг. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэх насыг үүнээс өндөр тогтоосон нь эрх, үүргийн логик уялдааг алдагдуулж байна. Иймд иргэний эрх, үүргийн тэнцвэр, хууль тогтоомжийн уялдаа холбоо, шударга байдлыг хангах зорилгоор согтууруулах ундаа хэрэглэх насыг 18 насанд тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.
Өргөдөл
нэхүү өргөдлөөр Монгол Улсад согтууруулах ундаа хэрэглэх хууль ёсны насыг 21-ээс 18 болгон өөрчилж, хууль ёсны насанд хүрэлттэй нийцүүлэхийг хүсэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 18 нас хүрсэн иргэн нь хууль ёсоор насанд хүрсэнд тооцогдож, сонгууль өгөх, хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, татвар төлөх, цэргийн алба хаах зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн бүрэн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээдэг. Өөрөөр хэлбэл 18 настай иргэнийг нийгмийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадвартай гэж хуульчлан хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэх насыг 21 насанд тогтоосон нь иргэний эрх, үүрэг, хариуцлагын энэхүү зохицуулалттай зөрчилдөж, хууль тогтоомжийн дотоод уялдаа, логик нийцлийг алдагдуулж байна. Хууль ёсоор насанд хүрсэн, татвар төлөгч иргэний хувийн сонголтыг хязгаарлаж буй энэхүү зохицуулалт нь шударга бус байдал үүсгэж байна. Мөн 18–20 насны иргэд албан ёсны худалдааны цэгээс согтууруулах ундаа худалдан авах боломжгүйгээс шалтгаалан хар зах зээл болон хяналтгүй эх үүсвэрт хандах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй, хуурамч бүтээгдэхүүн хэрэглэх эрсдэл нэмэгдэж, архины хордлого болон эрүүл мэндэд ноцтой хохирол учрах аюул бодитоор үүсч байна. Харин хууль ёсны дэлгүүрээр борлуулагдаж буй бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын хяналтад хамрагддаг. Түүнчлэн одоогийн зохицуулалтын улмаас хууль сахиулах байгууллагууд 18–20 насны хууль ёсоор насанд хүрсэн иргэдийн согтууруулах ундаатай холбоотой зөрчлийг хянах, шалгах, арга хэмжээ авахад ихээхэн цаг хугацаа, нөөц зарцуулж байна. Хууль ёсны насыг 18 болгож нийцүүлснээр хууль сахиулах нөөцийг илүү ноцтой гэмт хэрэг, нийтийн аюулгүй байдлын асуудалд чиглүүлэх боломж бүрдэх юм. Иймд согтууруулах ундаа хэрэглэх хууль ёсны насыг 18 насанд тогтоох нь иргэдийг хар зах зээлээс холдуулах, хордлогын эрсдэлийг бууруулах, хууль ёсны худалдаа, татварын орлогын ил тод байдлыг сайжруулах, мөн хууль тогтоомжийн уялдаа холбоо, шударга байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэж байна.
2026.01.18 21:23
2026.02.17 21:23