3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.03.17 16:06
Тайлбар:
Цахилгаан мотоцикл (Sur-Ron) жолооны үнэмлэх шаардах, улсын дугаартай болгох. Цахилгаан мотоцикл болон бусад өндөр хурдтай явах тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа учир зам тээврийн хуулиар нэмэлт зохицуулалт хийх дүрэм болон хууль санаачлах, явган хүний замаар явуулахгүй байх. Улсын дугааргүй учир хэн нэг хүнд хохирол учруулаад зугтаж байхгүй болох эрсдэлтэй учир улсын дугаартай болгох зэрэг ажлуудыг шат дараатай хийх. 16 нас хүрээгүй хүүхдүүдэд зөрж борлуулалхгүй байх, унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг хуулиар хязгаарлах.
Өргөдөл
Жолооны үнэмлэхийн шаардлага -Цахилгаан мотоциклийг тодорхой ангилалд оруулж, жолооны үнэмлэх шаардах зохицуулалт хийх. -Жолооны сургалт, шалгалтыг цахилгаан тээврийн хэрэгсэлд тохирсон байдлаар шинэчлэх. Улсын дугаар, бүртгэлийн систем -Цахилгаан мотоциклийг улсын дугаартай болгох замаар хяналт сайжруулах. -Хяналтын камер, замын хөдөлгөөний зохицуулалттай уялдуулж мөрдлөгийг хялбаршуулах. Замын хөдөлгөөнд оролцох дүрэм, хориглох заалт -Явган хүний замаар явахыг хуулиар хориглох. -Авто зам дээр тодорхой хурдны хязгаар тогтоох. Насны хязгаарлалт -16-аас доош насны хүүхдэд цахилгаан мотоцикл борлуулахгүй байх журам гаргах. -Хууль бусаар худалдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизмыг тодорхойлох.
2025.03.28 09:55
2025.04.27 09:55