3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.02.23 14:55
Тайлбар:
Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан нь төлөвлөлтгүй барилгажилт юм. Төлөвлөлтгүй барилга барихыг хотын төв А, Б бүсэд зогсоовол цаашид Улаанбаатар хот Дархан, Багануур, Төв аймаг чиглэлд сунаж тэлж хөгжих боломжтой болно.
Өргөдөл
Барилга орон сууцыг төлөвлөлтгүй барьж байгуулснаар бидний амьдралын чанарт нөлөөлөөд зогсохгүй, ирээдүй болсон үр хүүхдүүдийн аюулгүй орчинд тоглож наадах, зорчих эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудалд төр засгийн зүгээс дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна. Ийм цаашид төрж өссөн хотоо төлөвлөлттэй, аюулгүй хот болгох үйлсэд иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстойг ухамсарлах нь зүйн хэрэг юм.