ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ ӨМЧИЙН ХЭЛБЭР ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРТ ТЭГШ ХАМРУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

819

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202601-89243

100,000

Гансүх ОТГОНЧИМЭГ

2026.02.05 17:37

Тайлбар:
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “…тэгш байдал…” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг; Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургаадугаар зүйлийн 7-д “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно /үдийн хоол нь ерөнхий боловсрол олгох үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг юм/. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэж; мөн 11-д “Гэр бүл, эх нялхас, эх хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус хуульчилсан. Эдгээрийн дагуу сургуулийн өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг Үдийн хоол хөтөлбөрт тэгш хамруулах эрх зүйн үндэслэл бүрэн бүрдэж буй тул энэхүү өргөдлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.

Өргөдөл

2006 онд Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 66 дугаар тогтоол, Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, 2006–2007 оны хичээлийн жилээс улс орон даяар 1–2-р ангийн сурагчдыг хамруулсан. Улмаар 2008 оноос 1–5-р ангийн сурагчид хамрагдаж, 2019 оноос Үдийн хоол хөтөлбөр болгон өргөжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр: Сурагчдын хоол тэжээлээс авах амин дэмийн чанар сайжирч, сургуульд ирэх ирц нэмэгдэж, суралцах идэвх дээшилж, сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон улсын болон дотоодын судалгаанууд нотолсон. 2023 онд Боловсролын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдахад 38.5.6 дахь заалтад: Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын жагсаалтад зөвхөн “төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардал”-г төвсөөс санхүүжүүлэхээр зааж, өмнө нь мөрдөж байсан “өмчийн хэлбэр үл харгалзах” зарчим тусгагдаагүй нь хувийн сургуульд суралцагч хүүхдүүдийг Үдийн хоол хөтөлбөрөөс хасч, үндсэн хуулиар эдлэх ёстой эрх тэгш байх, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх эрхийг нь хүүхэд насаас нь зөрчсөн заалт болж, өнөөдрийг хүртэл 3 дах жилдээ хувийн сургуулийн сурагчдын эрхийг зөрчиж байна. Дээрх хуулийн өөрчлөлтөөс үүдэн дараах нөхцөл байдал үүссэн. - Хувийн сургуулийн сурагчид үдийн хоолны санхүүжилт авах боломжгүй болсон. - Хувийн сургуулийн сурагчид ялгаварлан гадуурхалтад өртөж байна. - Хувийн сургуулийг сонгосон 80,000 гаруй хүүхэд, тэдний эцэг эх санхүүгийн нэмэлт дарамтад орж байна. Хувийн сургуулийн боловсролын салбарт эзлэх байр суурь: - Монгол Улсад өнөөдөр 189 хувийн сургууль үйл ажиллагаа явуулж, 80,000 орчим сурагч суралцаж байна. Нийт ЕБС-ийн сурагчдын 10% нь хувийн сургуульд сурч байгаа нь төрийн ачааллыг хуваалцаж, улсын төсвийн дарамтыг бууруулах бодит хувь нэмэр юм. Хувийн сургуульд хүүхдээ сургадаг бүх өрх айлууд Монгол улсын хуулийн өмнө эрх тэгш байдлаар татвар, хураамжаа төлдөг татвар төлөгчид бөгөөд төсвийн орлогыг бүрдүүлдэг, төрийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй хүмүүс билээ. Эцэг эх, асран хамгаалагчийн нийгмийн байдал, орлого болон хүүхэд аль өмчийн сургуульд сурч буйгаас үл хамааран хүүхэд бүр тэгш чанартай, шим тэжээлтэй үдийн хоол авах эрхтэй. Уг хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор төсөвт суулгах зардлыг 2006 оноос 2019 он хүртэл Үдийн хоол хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлж ирсэнтэй ижил аргаар санхүүжлүүлэх боломжтой юм. 2019 онд Боловсролын ерөнхий хуульд орсон өөрчлөлт иргэний сурч боловсрох, тэгш боломжоор хангагдах эрхийг дордуулсан зохицуулалт болсныг засаж, “Үдийн хоол” хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийг бүрэн хамруулах санал нь шинээр зардал үүсгэх биш харин иргэдийн эрхийг доруулсан хуулийг засахад чиглэгдсэн төсвийн зардал шинээр үүсгэх бус өмнө нь байсан санхүүжүүлэх эх үүсвэрийг үргэлжлүүлэн тухайн зардалд зарцуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно. Иймд: Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.6 дахь заалтад дараах гол өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзэж байна: “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдын үдийн хоолны зардлыг төрөөс хариуцана.” Энэ нь: * Үндсэн хуулийн “Тэгш байдал”-ын зарчимд нийцнэ. * Ялгаварлах гадуурхахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаална. * Хувийн сургуулийн оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. * Гэр бүлүүдийн санхүүгийн дарамтыг бууруулна. * Улс орны боловсролын тогтолцооны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна. Төрийн болон хувийн өмчийн сургуульд суралцаж буй хүүхдүүд хоорондоо ялгаагүй Монгол Улсын ирээдүйн иргэд билээ. Иймд өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг Үдийн хоол хөтөлбөрт тэгш хамруулах хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хуралд хүсэж байна.

2026.02.05 20:51

2026.03.07 20:51

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

819

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)