1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.09.04 15:57
Тайлбар:
Зөрчил илгээх нь нийгмийн сайн сайхны төлөөх үйлдэл биш ашгийн төлөөх үйлдэл болж хувирсан. Нийгэм дэх стресс нэмэгдүүлэх, маргаан, хэрүүл, хүчирхийллийн эрсдэл, хөршийн сөрөг харилцаа, нэг нэгнээ хардах, сэжиглэх зэрэг олон сөрөг үр нөлөө бий болгож байна. Тиймээс зөрчил илгээсэн хүн ашиг хүртдэггүй зөвхөн сайн сайхны төлөө хийдэг үйлдэл болгох. Зөрчил гаргасан хүнд торгуулийн шийтгэл бол хэвээрээ байх
Өргөдөл
Замын хөдөлгөөний зөрчлийг иргэд мэдээлдэг байх нь өөрөө буруу зүйл биш. Иргэдийн оролцоо нэмэгдэж, зам хаасан, бусдад саад учруулсан бодит зөрчлүүд багасах боломжтой. Гэхдээ зөрчил мэдээлсэн хүн торгуулийн мөнгөнөөс хувь хүртдэг тогтолцоо бий болох үед зорилго нь аажмаар өөрчлөгдөж байна. Анх зорилго нь: - “Нийтийн эрх ашгийг хамгаалж, замын хөдөлгөөнийг сайжруулах” байсан бол урамшуулал орж ирснээр: - “Аль болох олон хүний зөрчлийг олж, торгуулж мөнгө олох” гэсэн санхүүгийн сонирхол үүснэ. Үүнээс дараах сөрөг үр дагаврууд гарч болно. 1. Нийгмийн стресс бухимдал ихээр нэмэгдэнэ. 2. Иргэдийн хооронд үл итгэлцэл нэмэгдэнэ. Гудамж талбайд хүн бүр бусдыг хянаж, зураг авч, мэдээлэх боломжтой болсон үед нийгмийн харилцаа “хамтран амьдрах” биш “бие биенээ барих” хэлбэр рүү шилжиж байна. 3. Зөрчил мэдээлэх нь зарим хүний орлогын арга болж байна. Хүмүүс зөрчил их гардаг газар зориуд очиж, өдөржин машин зураг авч, торгуулийн урамшууллаар орлого олох сонирхолтой болсноор нийтийн сайн сайхны зорилго хоёрдугаарт тавигдаж эхэлнэ. 4. Жижиг зөрчлийг хүртэл ангуучлах үзэгдэл бий болно. Бусдад бодит саад учруулаагүй, хөнгөн шалтгааныг хүртэл мөнгө олох боломж гэж харах хандлага нэмэгдэнэ. 5. Маргаан, хэрүүл, хүчирхийллийн эрсдэл нэмэгдэнэ. Машиных нь зургийг авч байгаа хүнийг жолооч анзаарснаар хэрүү зодоон үүсэх ихсэж байна 6. Хүнийг зориуд зөрчил гаргуулах, өдөөн хатгах сонирхол ч үүсч болно. Зөрчил бүр мөнгөн үнэлгээтэй учраас системийг ашиг олох зорилгоор гажуудуулах эрсдэлтэй. 7. Хууль сахиулах төрийн үүргийг иргэдийн “урамшуулалт ангуучлал” руу шилжүүлэх эрсдэлтэй. Замын хөдөлгөөний хяналтыг камер, автомат систем, цагдаагийн байгууллагаар жигд хэрэгжүүлэхийн оронд иргэд хэнийг олж харснаасаа шалтгаалдаг тогтолцоо болж хувирна. 8. Торгуулийн зорилго өөрөө гажиж болно. Торгуулийн үндсэн зорилго нь төр орлого олох эсвэл хэн нэгэнд ашиг өгөх биш, зөрчлийг бууруулах, дахин гаргуулахгүй байх явдал. Харин торгуулиас хэн нэгэн шууд ашиг олдог бол зөрчил буурах нь тэр хүний санхүүгийн сонирхолд хүртэл харш болж эхэлнэ. 9. Нийгэмд буруу урамшууллын механизм бий болно. Хүн бусдад сануулж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээс илүүтэй шууд зураг авч торгуулах нь өөрт нь ашигтай болно. Энд гол асуудал нь “зөрчил мэдээлэх зөв үү, буруу юу?” гэдэгт биш. - Зөрчил мэдээлэх нь зөв байж болно. Харин: - Бусдын шийтгэлээс мэдээлэгч хүн шууд санхүүгийн ашиг хүртдэг механизм зөв үү? гэдэг нь тусдаа асуудал юм.