1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.08.10 10:22
Тайлбар:
Монгол улс 2025 онд 89.7 сая тонн нүүрс экспортлосон ба энэхүү нүүрсээр бид үйлдвэрүүдээ барьж чадсан бол жилдээ 60 сая тонг бензин, дизелийн түлш, керосин бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байв. Монгол улсын жилийн нийт хэрэгцээ 3 сая тонн гэхээр бид асар их боломжоо алдаж байна гэсэн үг.
Нүүрснээс шингэн түлш гаргах технологи (Coal-to-Liquids буюу CTL) нь нүүрсийг химийн гүн боловсруулалтад оруулж, бензин, дизель түлш, нисэхийн керосин болон бусад химийн бүтээгдэхүүн гарган авах технологи юм. Энэхүү арга нь шатахууны хувьд гадаад улсаас хараат бус болох стратегийн маш их ач холбогдолтой. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол улсад айлчлахдаа нүүрснээс шингэн түлш гаргах технологийг Монголд нэвтрүүлэх асуудлыг албан ёсоор тавьсан боловч бид өнөөдрийг хүртэл энэхүү асуудлыг шийдвэрлэлгүй өдий хүрэв. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бид үйлдвэрлэгч болох цаг нь болжээ.
Өргөдөл
Дэлхий улс төр, геополитикийн хувьд тогтворгүй энэ цаг үед бид дотоодын асар их нүүрсний нөөцөө түшиглэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийг нутагшуулан үйлдвэрлэгч улс болон аль нэг улсаас хамааралгүйгээр дотоодын шатахууны хэрэгцээгээ хангах цаг нь болжээ.