МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2014 ОНЫ 2 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН 46 ДУГААР ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛУУЛАХ

1. Ажлын хэсэг байгуулах

49

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202503-38185

33,000

Ганбаатар Цэндоо

2025.03.12 09:08

Тайлбар:
Бид 2018 оноос эхлэн Монгол, Хятадын улсын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн "Цагаан дэл уул–Өлзий" байнгын ажиллагаатай авто замын боомт нээсэн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар ажиллаж байгаа юм. Иргэд Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болсон хуулийг үндэслэсэн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа билээ. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасны дагуу Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэж хүчингүй болгуулах гэсэн хүсэлтийн хүрээнд 33 000 /гучин гурван мянга/ иргэний гарын үсэг цуглуулах

Өргөдөл

Цагаан дэл уул хилийн боомтын газар нутгийн хэмжээг нийтдээ 2000 га газарт төлөвлөсөн байдаг. Төслийн талбай усны сав газрын хувьд Алтайн өвөр говийн сав газарт хамаардаг Монгол орны өмнөд хэсэгт байдаг. Энэ сав газар нь Монгол орны хамгийн их газар нутгийг хамардаг бөгөөд гадаргын усны хомсдолтой, гадагшаа урсгалгүй ай савд багтдаг. Уг сав газарт Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 20 сум хамрагддагаас 7 сумын нутаг бүхэлдээ, 14 сумын төв хамрагддаг. Цагаан дэл уул хилийн боомт нээх төсөл хэрэгжих талбай Монгол улсын хилийн зурвас газарт болон улсын тусгай хэрэгцээний газарт байрлаж байна. Өөрөөр хэлбэл Говийн бага дархан цаазат газраас ердөө 17 километрийн зайд байршихаар төлөвлөгдсөн. Говийн бага дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд сумдын хэсгийн хилийн зааг газар нутаг болон Борзон, Заг сүүж, Зэмэр, Галба, Хармагтайн говиудын зарим хэсгийг хамардаг. Төсөл хэрэгжих талбайд тархах ургамал үндсэндээ бэлчээрийн эдэлбэрт газарт тооцогдох бөгөөд бэлчээрийн доройтол, хүний болон техникийн нөлөөнд өртөөгүй, онгон дагшин байдлаа хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, жороо тоодог, хар сүүлт, хавтгайн үндсэн байршил нутгийн нэг бөгөөд 1993 оны УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авагдсан өвөрмөц бүс нутаг юм. Эрх зүйн зөрчилтэйгөөр гарсан Засгийн газрын 46 тоот бүхэлдээ хэрэгжиж эхэлвэл - Машин техникийн их нөлөөгөөр зам үүсч талбайн ургамалыг сүйтгэж, хөрсийг халцалж, газрыг элэгдэл эвдрэлд оруулан, тоос шороо дэгдэж агаар, орчны хөрс, ургамалыг бохирдуулах, хөосний гадаргад хуурай тоос, шороо үүсэх - Хөрсний элэгдэл эвдрэл үүсгэсэнээр байгалийн ус, салхины эвдрэлийг эрчимжүүлж хөрс салхинд хийсэх болон усаар угаагдаж элэгдэх, - Хөрс эвдэрч физик шинж чанар нь алдагдсанаар хөрс хуурайших, хөрсний биологийн нөөу хомсдох, үржил шим алдагдах, - Цөлжилт нэмэгдэх, - Хөрс нефтийн бүтээгдэхүүн болон хатуу хог хаягдлаар бохирдох, - Гадаргын болон гүний усны хомсдол ихсэх зэрэг сөрөг үр дагаварыг хүрээлэн буй орчинд асар ихээр бий болгох юм. Засгийн газар 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 тоот тогтоолыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 30.1, Хилийн тухай хуулийн 16.2 дахь заалтыг үндэслэн гарсан байдаг. Засгийн газрын 46 дугаар тогтоолын үндэслэл болгосон Хилийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-р заалтыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Үүнээс харвал Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолын үндэслэл болгосон Хилийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна. Засгийн газрын тогтоол хууль зөрчиж гарсан учраас Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тухай Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн зохицуулалтаар Улсын Их Хурал хэлэлцэж хүчингүй болгож өгөхийг хүсье.

1. Ажлын хэсэг байгуулах

49

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)