1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2023.10.19 19:05
Тайлбар:
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1р хэсэгт орших 8 блок 780 айлын орон сууцны дундуур гардаг төмөр замын шугамтай тус хотхоны оршин суугчдын орж гарах авто зам огтлолцдог. Уг гармаар хоногт галт тэрэг 6 удаа, тээврийн хэрэгсэл давтамжтай тоогоор 400 хүртэл байдаг боловч гарцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 2023 оны 02/892 дугаартай албан бичгээр 10 сарын 01-ний өдрөөс хаасныг эргүүлэн нээлгэх хүсэлтэй байна.
Өргөдөл
Цагдаа -Амгалан хотхон нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо 1 дүгээр хэсэгт орших 2018 онд ашиглалтанд орсон нийт 8 блок 780 өрхтэй. Манай хотхоны барилгуудын дундуур дайран гарах Дулааны цахилгаан станц 5-ын нүүрсийг тээвэрлэн хүргэх зорилго бүхий төмөр замын шугам байдаг бөгөөд тус төмөр замын шугамтай хотхоны оршин суугчдын орох гарах авто зам огтлолцдог. Уг огтлолцох гармаар хоногт хоёр талдаа өнгөрөх вагоны хөдөлгөөн нь ихдээ 6, авто тээврийн хэрэгслийн тоо нь ихдээ 400 хүртэл байх бөгөөд Төмөр замын гарам ашиглах журмын Төмөр замын гармын зэрэглэл тогтоох аргачлалд заасны дагуу 201-1000 доторх хөдөлгөөний дотор буюу 4-р зэрэглэлд хамаарах тул мөн журмын 2.4-т заасан “Энэхүү журмын 2.3-д зааснаас бусад нөхцөлд суурь бүтэц эзэмшигч, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн болон автозамын байгууллагатай зөвшилцөн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зөвхөн 4-р зэрэглэлийн гармыг нээж болох” зохицуулалт байх тул хотхоны нийт 3000 гаруй оршин суугч иргэний өдөр тутмын орох, гарах хөдөлгөөнд тулгуурлах хууль ёсны эрх ашиг, сонирхол, эмнэлгийн түргэн тусламжийг түргэн шуурхай авах, онц аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох албадын тусгай хэрэгсэл, том оврын автомашин, техникийг цаг алдалгүй нэвтрүүлж үзүүлэх боломж, хотхоны зохион байгуулалтын авто зам түүний засмал болон явган хүний зам, хөвөө хашлага зэрэгт зарцуулагдсан хөрөнгийг үр ашигтайгаар нэмэлт зардал гаргахгүйгээр шийдвэрлэх зэрэг бодит нөхцөл байдлбг үндэслэн одоогийн ашиглаж буй гармыг байнгын гарцтай гарам болгон ашиглах хүсэлтэй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү!
2023.10.20 08:56
2023.11.19 08:56