ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИН УРАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧЛАНБАТЛУУЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202603-88241

100,000

Жүрмэддорж ЭРДЭНЭ

2026.03.27 15:01

Тайлбар:
Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ. Гэвч сүүлийн үед хурдан морины уралдаанч хүүхдийн асуудлаар нийгмийг талцуулан хувааж, үндэсний морин уралдааныг харлуулан гутаах ил далд үйл ажиллагаа идэвхжиж, үндэсний их өв соёл болсон үндэсний уламжлалт морин уралдааныг устгах бодитой аюул эрсдэл үүсээд байна. Монголчууд эрт дээр үеэсээ “морь хүүхэд эсэн мэнд наадсан сайхан наадам боллоо” хэмээн бэлэгшээдэг нь бидний өвөг дээдэс хүүхдийн эрхийг хэрхэн хүндэлж ирсний баримт нотолгоо мөн билээ.

Өргөдөл

Үндэсний хурдан морин уралдааны тухай хууль санаачлан батлуулах тухай Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататганбэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эвнэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэнүзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмцогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ. Гэвч сүүлийн үед хурдан морины уралдаанч хүүхдийн асуудлаар нийгмийг талцуулан хувааж, үндэсний морин уралдааныг харлуулан гутаах ил далд үйл ажиллагаа идэвхжиж, үндэсний их өв соёл болсон үндэсний уламжлалт морин уралдааныг устгах бодитой аюул эрсдэл үүсээд байна. Монголчууд эрт дээр үеэсээ “морь хүүхэд эсэн мэнд наадсан сайхан наадам боллоо” хэмээн бэлэгшээдэг нь бидний өвөг дээдэс хүүхдийн эрхийг хэрхэн хүндэлж ирсний баримт нотолгоо мөн билээ. Нийгэм хөгжихийн зэрэгцээ үндсэний морин уралдаан хурдацтай хөгжиж, мал аж ахуйн салбарт үлэмж нөлөө үзүүлэх салбар болон өргөжсөн. Нөгөөтэйгүүр хүүхдийн эрхийг дээдэлсэн, үндэсний өв соёлоо хамгаалсан үр дүнтэй эрх зүйн зохицуулалт өнөөг хүртэл байхгүй байгаа явдал нь цаашлаад нүүдэлчин өв соёлыг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд саад болох нөхцөл байдлыг үүсгээд байна. Үндэсний хурдан морины уралдаан нь өнөөдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эс тооцвол төрийн бус байгууллагын дүрэм журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд энэ нь хурдтай хөгжиж буй нийгмийн олон талт асуудлыг зохицуулж чадахааргүй хэмжээнд хүрсэн байна. Цаашдаа үндэсний өв соёлоо хамгаалж өвлүүлэх, хүүхдийг эрхийг дээдэлсэн уламжлалт морин уралдааныг хөгжүүлэх зорилгоор Үндэсний хурдан морины уралдааны бие даасан хуультай болох өргөдлийг үүгээр өргөн байрьж байна. Энэхүү хуулийг баталснаар мэргэжлийн холбоо, уяач, уралдаанч хүүхдийн эрх зүйн байдлыг тодорхойлж,хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хамгаалалтын хувцас хэрэглэл, уралдааны замын стандартыг тогтоож, хяналт хариуцлагын тогтолцоог бий болгож, өв соёлоо хадгалан үлдээх эрх зүйн эх сурвалж болно гэж итгэж байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

3

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)