НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД НДШ ТӨЛӨГДӨӨГҮЙ ТАСАРСАН САРУУДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН АДИЛААР САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭР ТӨЛӨӨГҮЙ САРУУДАА НӨХӨН ТӨЛЖ БОЛДОГ БОЛГОХ ТУХАЙ.

1. Ажлын хэсэг байгуулах

8

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202605-38061

33,000

Нэргүй ХАТАНЗОРИГ

2026.05.29 17:22

Тайлбар:
Нийгмийн даатгалын шимтгэлээ аль нэгэн компанид ажиллаж байвал албан журмаар төлүүлж ажилгүй байх үедээ сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж боломж бололцоогоороо шимтгэлээ төлөөд явахыг хичээдэг ч зарим нэг тохиолдолд ажил хийлгэж буй хувь компаний буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үлдэх, тасрах, завсардсан тохиолдлууд зөндөө гарч байна. Магадгүй 65 нас хүрээд тэтгэвэрт гарах тохиолдолд НДШ тасарсан гэдгээс шалтгаалж жил маань хүрэхгүй байна гээд тэтгэвэрт гарах нас минь хойшлохвий гэдэгт санаа зовж байна. Иймд шинэчилсэн найруулгад энэхүү талаар тусгаж өөрчилж өгвөл илүү дээр санагдаж байна. Өргөдөл гаргасан: Н.Хатанзориг

Өргөдөл

Нийгмийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгал шиг төлөгдөөгүй саруудаа хувь хүн өөрөө сайн дурын нийгмийн даатгалдаа хамрагдан нөхөн төлж болдог хуулийн зохицуулалттай болмоор байна. Зарим тохиолдолд компаний буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж чадахгүй завсардах, нийгмийн даатгалын шимтгэл тасрах тохиолдлууд их гарч байна. Үүнээс үүдээд тэтгэвэрт гарах нас хойшлохвий гэдэгт санаа зовж байна. Иймд энэхүү хүсэлтийг минь харгалзан үзэж НДШ-н шинэчилсэн найруулгадаа энэ талаар тусгаж өгвөл зүйтэй юм болов уу гэж үзэж байна.

1. Ажлын хэсэг байгуулах

8

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)