3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.14 10:14
Тайлбар:
Үл хөдлөх, орон сууц захиалгын гэрээгээр иргэн урьдчилан төлбөрөө төлсөн боловч барилгын ажил хугацаандаа дуусаагүй, ашиглалтад ороогүй, өмчлөх эрх шилжээгүй тохиолдол гарч байна.
Ийм нөхцөлд иргэн гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийн эсрэг эрхээ хамгаалуулах шаардлагатай хэвээр байхад зөвхөн хугацаа өнгөрсөн үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох эрсдэлтэй.
Гэвч үл хөдлөх, орон сууцны захиалгын гэрээний хувьд гэрээний үүрэг бодитоор биелсэн эсэх, өөрөөр хэлбэл орон сууц ашиглалтад орж, өмчлөх эрх иргэнд шилжсэн эсэх нь чухал юм.
Иймээс үүрэг биелээгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгож, иргэний эрхийг хязгаарлахгүй байх тусгай зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.
Өргөдөл
Үл хөдлөх, орон сууц захиалагч иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор Иргэний хуульд нэмэлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг зохицуулах тухай ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН САНАЛ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд 74.4 дэх хэсэг нэмэх: 74.4. Үл хөдлөх, орон сууц захиалах, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, тухайлбал орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй, эсхүл төлбөрийг буцаан төлөөгүй бол тухайн үүрэг бүрэн биелэх хүртэл уг гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
2026.10.16 07:35
2026.11.15 07:35