ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР АВТОМАШИНАА БАЙРЛУУЛВАЛ ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ 1 ЖИЛЭЭР ХАСДАГ БОЛОХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

200

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202611-93604

100,000

Дорж Уранцэцэг

2026.11.18 12:51

Тайлбар:
Бидний үр хүүхэд, ээж аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэг түрсэн иргэд явган хүний замаар явхад аюулгүй байдал ерөөсөө хангагдахгүй байна. Одоогийн хуулиар 20 000 төгрөгийн торгууль төлөөд энэ хүмүүс хэдэн өдрөөр нь явган хүний зам дээр машинаа хаячихаад алга болж байна. Хохирч байгаа хүмүүс нь дандаа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тиймээс эдгээр хариуцлагагүй, амин хувиа хичээсэн хүмүүс машин замаараа явж чадахгүй бол 1 жил явган явуулж өөрсдөд нь сургамж болгох хэрэгтэй.

Өргөдөл

Саяхан бид Улаанбаатар хот үүсгэн байгуулагдасны 387 жилийн ойн баяраа тэмдэглэж өнгөрөөлөө. Нүүдэлчин угсааны Монголчууд бид өргөн уудам газар нутагтаа газар сэлгэн нүүж, хүн бүр өөр өөрийн гэсэн морьтой, түүн дээрээ салхи татуулан давхиж, таарсан газраа бууж сууж сурсан ард түмэн юм. Гэвч дэлхий ертөнц хөгжихийн хирээр хотжих соёл нэмэгдэж 3,5 сая Монголчуудын 1,8 сая хүн нь 4 уулаар хашигдсан Улаанбаатар хотдоо чихцэлдэн, стрессдэн амьдарцгааж байна. Мэдээж нэг дор олуулаа амьдарч байгаа хүмүүс дүрэм журамгүй амьдрана гэж байдаггүй. Дэлхийн бүх хот өөрсдийн дүрмийг баримталж түүндээ захирагдан, даган мөрдөж байдаг. Бидний хувьд явган хүний замаа явган хүнд үлдээх ухамсаргүй жолоочдоос болж бидний хүүхдүүд машин замруу орж алхан, аюулгүй байдал амь насаараа дэнчин тавьж байдаг. (Ер нь бол бусдын амь нас, эрүүл мэндийг өөрийнхөө эд хөрөнгөнөөс дор үзсэн хүмүүс байдаг) Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг гэдэг үг байдаг. Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний дүрэм нь зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 35.2 дээр -явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж орсон байдаг нь хэтэрхий хөнгөн шийтгэл бөгөөд тухайн жолооч машинаа ахин явган хүний зам дээр тавихгүй гэх баталгаа болж өгөхгүй байгааг өөрчилж торгуулийн хэмжээг -1 удаад 1 жилээр жолоодох эрхийг хасах, -2 дахь удаа давтан үйлдсэн бол 2 жилээр хасах, -3 дахь удаагаа давтан үйлдэл хийвэл 3 жилээр жолоодох эрхийг хасах болгон өөрчлөх саналыг гаргаж байна

2026.11.21 13:01

2026.12.21 13:01

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

200

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)