2. Хяналт шалгалт явуулах
70,000
2026.04.28 09:28
Тайлбар:
Монгол Улсын Үндсэн хууль, Нийтийн сонсголын тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд тулгуурлан Улаанбаатар хотын 2024, 2025, 2026 оны төсвийн хяналтын сонсгол хийх шаардлага үүсээд байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв эрчимтэй өсөж, 2016–2018 онд 1.1 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6 их наяд төгрөгт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн 2025–2028 онд хэрэгжих 24 мега төсөл, тухайлбал метро, Туулын хурдны зам зэрэг нь асар их хөрөнгө оруулалт шаардаж байгаа тул ил тод, үр дүнд суурилсан төсвийн хяналт зайлшгүй хэрэгтэй байна. Мөн томоохон тендерүүдэд гадаадын аж ахуйн нэгжүүд давамгайлж буй нь нийтийн хөрөнгө, татварын мөнгө иргэдийн эрх ашигт нийцэж зарцуулагдаж байна уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Иймээс энэхүү сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлэн, хотын захиргааны хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой.
Өргөдөл
Нийслэлийн төсвийн хяналтын сонсгол Монгол улсын үндсэн хуудлийн 16 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй,” Нийтийн Сонсголын тухай хуулийн 6.2.3 (Төсвийн хяналт) мөн тус хуулийн 9.2, мөн МУИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн 26.1.2. “төсвийн хяналтын сонсгол,” мөн тус хуулийн 28 дугаар зүйлийг тус тус үндэслэн үндэслэн Нийслэл, Улаанбаатар хотын 2024, 2025 болон 2026 оны төсвийн хяналтын сонсголыг хийцгээе! 2016-2018 онд Сундуйн Батболд Хотын даргаар ажиллаж байх үед Хотын төсөв тогтмол 1.1 их наяд төгрөг байв. Харин 2019 оноос 2020 оны хооронд Хотын даргаар ажиллаж байсан Сайнбуянгийн Амарсайханы үед хотын төсөв 1.4-1.2 их наядын хооронд хэлбэлзэж байсан бол 2020 оноос 2023 оны хооронд ажиллаж байсан Д.Сумъяабазарын үед хотын төсөв 1.1 их наядаас 2.8 их наядын хооронд байжээ. Х.Нямбаатарыг Хотын дарга болсноос хойш нийслэлийн төсөв 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6 их наяд болж нэмэгдсэн байна. Ялангуяа хотын 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төсөл (жишээ нь, “Туулын хурдны зам” “Улаанбаатар метро” г.м) нь томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсанаар сонгодог төсвийн төлөвлөлт, үр дүнд суурилсан төсвийн хяналт, зарцуулалт шаардлагатай байна Эдгээр төслүүдийн хүрээнд Нийслэлээс зарим том хотхон, дэд төвүүд, мөн зам, тээвэр, цаашлаад 2200км-ын зайнаас өөрсдөө урагшаа нийлүүлдэг нүүрстэй ижил төстэй гэж хэлж болох “Хагас коксжуулсан шахмал нүүрс” зэргийн тендерт Монгол биш гадны аж ахуй ялсаар байгаа нь нийслэлийн иргэдийн дунд “Засаг дарга ба түүний баг олон нийтийн хөрөнгө, татварын мөнгийг тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байна уу” гэх эргэлзээг төрүүлж байна. Энэхүү нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангах, нийслэл хотын төсвийн хөрөнгө, төсөв зарцуултын ил тод байдалд дэмжлэг үзүүлэх, цаашлаад Улаанбаатар хотын Захиргаанд олон нийтэд тайлагнах, олон нийтийн итгэлийг бататгаж авах боломжтой юм.