3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.11.07 17:29
Тайлбар:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураныг хайх, туршилтаар олборлох үйл ажиллагааны сөрөг үр дагавар нь тухайн бүс нутагт гамшгийн хэмжээнд хүрч, нөлөөллийн бүс нь эргэлдээх 6 сумын нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэхүү гамшигт үр дагаварын талаар уг нутгийн иргэдээс, иргэдийн хөдөлгөөнүүдээс, ТББ-уудаас төрийн бүх шатны байгууллагуудад нотлох баримттайгаар мэдээлж байсан боловч удаа дараагийн Засгийн газрууд маань үл хэрэгсэж ирсэн байна.
Өргөдөл
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1-д "амьд явах эрхтэй" гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулахын тулд Ураны хүдэр бүхий Монгол улсын нутаг дэвсгэр дэх (Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Төв, Архангай, Ховд зэрэг аймгууд зэрэг) бидний нийт нутаг дэвсгэрт ийм гамшиг тархахаас сэргийлэх зорилгоор "Монгол Улсад Ураныг хайх, олборлохыг хориглох" заалт бүхий хуулийг санаачлах шаардлагатай.
2024.11.13 16:02
2024.12.13 16:02