3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.06.29 17:32
Тайлбар:
Баян-Өлгий аймагт газар орны нэршлийг дур мэдэн сольж, улсын бүртгэлд хууль бусаар бүртгэсэн ноцтой зөрчил гарсан. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлд заасан торгох ял нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд учрах эрсдэлтэй харьцуулахад хэт хөнгөн байна. Иймд тус гэмт хэрэгт оноох ялыг чангатгах, торгох ялыг хасаж, заавал хорих ял оноодог болгох хуулийн төсөл санаачлахыг шаардаж байна.
Өргөдөл
Монгол Улсын Их Хуралд,Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд Монгол Улсыг төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд нутаг дэвсгэр нь салшгүй бүрэн бүтэн байна гэж хуульчилсан. Гэвч Баян-Өлгий аймагт эрх бүхий албан тушаалтнууд засаг захиргааны нэгж, уул, усны түүхэн Монгол нэршлийг дур мэдэн өөрчилж, улсын бүртгэлд хууль бусаар бүртгэсэн зөрчлүүд илэрч, шүүхээр тогтоогдсон.Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын язгуур эрх ашигт халдсан ноцтой үйлдэл юм. Гэвч одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлд (Хууль бусаар газар орны нэр өөрчлөх) торгох ял оногдуулахаар заасан нь хэтэрхий хөнгөн, дахин зөрчил гарахаас сэргийлэх хуулийн үйлчлэл болж чадахгүй байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм гэмт хэргийг захиргааны зөрчил мэт хөнгөн яллаж болохгүй. Иймд иргэдийн нийтийн өргөдлөөр дараах шаардлагыг гаргаж байна: Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлээс торгох ялын санкцыг бүрмөсөн хасах.Төрийн албан тушаалтан, эрх бүхий этгээд уг гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд оноох хорих ялын доод хэмжээг 5 жилээс эхлүүлэх хуулийн өөрчлөлтийг яаралтай боловсруулан баталж өгнө үү.