1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2025.11.17 15:50
Тайлбар:
Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирсэн гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж оруулах боломжтой болсон нь Монгол ажилчдын үнэлгээ амьдралын чанар, ажлын байрны олдоц зэрэгт муугаар нөлөөлж олон Монгол айлын амьдралд нөлөөлж байна. Ийм учир гадаад ажилчдыг оруулж ирсэн компаниудын ажлын байрны төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэх замаар дотоодын ажлын байраа хадгалж үлдэх шаардлагатай байна.
Өргөдөл
2025 оны 1 сарын 22нд гарсан 14737 гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол нь Монгол ажилчдын үнэлгээ, ажлын байрны олдоц зэрэгт асар сөрөг үр дүн үзүүлж байна. Ийм байдлаар цааш явах нь дотоод ажлын байруудаа гадныханд алдах эрсдэлтэй тул засгийн газрын уг тогтоолыг яаралтай хүчингүй болгож гадаад ажилчид оруулж ирсэн компаниудын төлөх ажлын байрны төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлж хүн амын тоонд харьцуулсан хувь хэмжээгээр хязгаарлалт тогтоож үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй юм. Ийм учир засгийн газрын уг тогтоолыг нэн яаралтай хүчингүй болгож өгнө үү.