ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АУДИО СУРТАЛЧИЛГААГ БОЛИУЛАХ

2. Хяналт шалгалт явуулах

1

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах
PN-202608-17520

70,000

Ганбат Сайнзаяа

2026.09.04 15:53

Тайлбар:
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын гадаа байршуулсан чанга яригчаар өглөөнөөс орой хүртэл хэдхэн секундын аудио сурталчилгааг хэдэн зуун удаа давтан цацах үзэгдэл хот даяар түгээмэл болжээ. Ийм төрлийн тасралтгүй дуу чимээ нь ойр орчмын оршин суугчид, оффисын ажилтнууд, сургууль, цэцэрлэгийн багш ажилчид болон суралцагч хүүхдүүдийн амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байна. Иргэд гэр, ажлын байрандаа амарч төвлөрөх боломжгүй болж, зарим тохиолдолд цонхоо онгойлгож агаар сэлгэх эрхээ хүртэл хязгаарлуулж байна. Дуу чимээний бохирдол нь зөвхөн тав тух алдагдуулах асуудал биш юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар байнгын дуу чимээ нь нойрны хямрал, стресс, бухимдал, танин мэдэхүйн чадварын бууралт, цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.

Өргөдөл

Улаанбаатар хот аль хэдийнээ автомашины түгжрэл, дуут дохио, барилгын ажил зэрэг олон эх үүсвэрээс үүдэлтэй дуу чимээний өндөр ачаалалтай болсон энэ үед барилга, худалдааны төв, дэлгүүр бүр гадна талдаа 2–3 төрлийн аудио сурталчилгааг өдрийн турш ээлжлэн давтан тоглуулж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах үндсэн эрхийг хамгаалах үүднээс гадна чанга яригчаар сурталчилгаа түгээх үйл ажиллагаанд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэн энэхүү өргөдлийг санаачилж байна. - Аудио сурталчилгааг бүрмөсөн хориглох - Аудио сурталчилгаа явуулбал торгуулийн арга хэмжээ авахуулах

2. Хяналт шалгалт явуулах

1

хүн зурсан

70,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)