3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.09.04 16:06
Тайлбар:
1995 оны хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийн 16.1-д "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг ... 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно" гэж заасан.
Иргэнийг нийт 60 хоног хүлээлгэдэг энэ заалт нь цахимжсан өнөө үед дэндүү урт, хүнд сурталтайд тооцогдож байгаа бөгөөд
Хуулийн шинэчилсэн найруулгаар дараах байдлаар өөрчлөх санал гаргаж байна.
:Үндсэн хугацааг багасгах: Энгийн болон цахим өргөдлийг ажлын 7-15 хоногт (эсвэл хуанлийн 14 хоногт) багтаан шийдвэрлэдэг болох. Сунгалтыг 14 хоног болгох: Хэрэв нэмэлт шалгалт, газар дээр нь очих ажиллагаа шаардлагатай бол сунгах хугацааны таазыг хуучин шиг 30 хоног биш, максимум 14 хоногоор хязгаарлах.
2. Хугацааг ийнхүү багасгахад гарах дараах давуу талууд гарна
Төрийн албаны хариуцлага нэмэгдэнэ: Төрийн албан хаагчид асуудлыг "хойш нь тавих" боломжгүй болж, цаг хугацаандаа шахагдаж ажиллана.Цахим системийн давуу тал ашиглагдана:
Өргөдөл
Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийснээр Иргэдээс гаргасан гомдлын шийдвэрлэлтийн хугацаа багасгах, гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа богиносох, зэрэг ач холбогдолтой болно.