3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.01.10 19:34
Тайлбар:
Ажилтан албан хаагч ажлаасаа гарсан, халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 12 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас авах.
Өргөдөл
УИХ-ын гишүүн нь бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол бүтэн нэг жилийн хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хууль санаачлаад явж байгаа нь сайшаалтай байна. Мөн жирийн иргэд, УИХ гишүүд ялгалгүй хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй тул ажилтан албан хаагч ажлаасаа гарсан, халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 12 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгох, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж нийгмийн даатгалын сангаас олгох тухай санал асуулга, өргөдөл гаргаж байна.
2025.02.20 06:58
2025.03.22 06:58