3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2024.03.21 16:35
Тайлбар:
Санхүүгийн болон татварын жилийг 4-р сарын 1-нд эхлүүлж дараа оны нь 3-р сарын 31-нд дуусгадаг байх. Хагас жил нь 10-р сарын 1-нд эхлэхээр. Үүнийгээ дагаад жилийн эцсийн тайлан авах хугацааг ч 4-р сарын 1-нд эхэлж 5-р сарын 10-нд дуусгах, хагас жилийн тайланг 10-р сарын 1-нээс эхлүүлэх 11-р сарын 1-нд дуусгах ёстой болгох хэрэгтэй гэсэн үг.
Өргөдөл
Олон улсад бүх нийтээр амрах баяр ёслолоосоо холоор Санхүүгийн жилийг эхлүүлэх практик байдаг. Үүнийг Монгол улс ч мөн дагах хэрэгтэй байна. Санхүүгийн жилийг заавал календарын жилтэй адилхан байлгах ёстой гэсэн зүйл байдаггүй. Баяр ёслолоос гадна улирлын шинжтэй бизнесүүдийг ч харсан 4-р сарын 1-нд санхүүгийн жил эхэлдэг байх нь зүй юм. Статистик судалгааны үр дүнд суурилж явдаг бизнесүүд мөн 4-р сарын 1-нд санхүүгийн жилээ эхэлдэх байх нь зүйтэй. Учир нь статистикийн мэдээ 3-р сараас нааш гарч дуусдаггүй. Мөн шинэ хуулиудын хэрэгжилт 1-р сарын 1-нд байдаг ч түүний дагалдах журмууд тэр дороо гардаггүй учраас санхүүгийн жил ч бас энэ байдалтайгаа уялдан 4-р сарын 1-нд эхэлдэг байх нь зүйтэй юм.