ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

64

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-64822

100,000

Баярсайхан Цолмон

2026.09.24 12:45

Тайлбар:
Өргөдөл Монгол Улсад Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан төрийн хүмүүнлэг бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хууль батлахыг санал болгож байна

Өргөдөл

Өргөдөл Монгол Улсад Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан төрийн хүмүүнлэг бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хууль батлахыг санал болгож байна. Сүүлийн жилүүдэд анх удаа, хөнгөн болон хүндэвтэр төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн тоо нэмэгдэж байна. Эдгээрийн дунд хууль эрх зүйн мэдлэг, ойлголт дутмаг байдал, санамсар болгоомжгүй үйлдэл, нийгэм, эдийн засгийн хүндрэл зэрэг хүчин зүйлсийн улмаас алдаа гаргасан иргэд цөөнгүй байдаг. Ийм иргэдэд алдаагаа засах, нийгэмд дахин идэвхтэй оролцох боломж олгох нь зөвхөн тухайн хүнд төдийгүй гэр бүл, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг. Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг, зөрчлийг зөвтгөх бус, харин хуульд заасан тодорхой шалгуурын хүрээнд хариуцлага хүлээсэн иргэдэд дахин боломж олгох төрийн хүмүүнлэг бодлогын нэг хэлбэр юм. Энэ нь нийгэмд дасан зохицох, хөдөлмөр эрхлэх, орлого олох, гэр бүлээ дэмжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Түүнчлэн ял шийтгэл эдэлж байгаа болон ялтайд тооцогдож байгаа зарим иргэд хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх, мэргэжлээрээ ажиллах боломж хязгаарлагдсанаар өөрсдөө болон гэр бүлдээ эдийн засгийн хүндрэл учруулах нөхцөл үүсдэг. Тодорхой шалгуур хангасан иргэдэд өршөөл үзүүлэх нь хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн идэвхийг дэмжих, эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой. Монгол Улсад өмнө нь түүхэн ой, тэмдэглэлт үйл явдлуудтай холбогдуулан өршөөлийн хууль баталж байсан туршлага бий. Иймд үндэсний түүхэн ойг тохиолдуулан, нийгмийн шударга ёс, хүмүүнлэг зарчим, иргэдийн дахин нийгэмших боломжийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хууль батлах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хүсье.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

64

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)