3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.08.17 17:24
Тайлбар:
Үндэсний бахархалт идлэг шонхор шувууг "соёлын зориулалт" нэрээр гадаадад гаргах, орон нутагт хяналтгүй, тодорхойгүй тоо ширхэгээр барьж байгааг бүрмөсөн хориглох шаардлагатай байна. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулж, жил бүр олгодог барих квотыг тэг (0) болгож, байгаль эхэд нь зэрлэгээр нь үлдээх нийтийн өргөдөл.
Өргөдөл
Монгол Улсын Засгийн газраас Идлэг шонхор шувууг соёлын болон бусад зориулалтаар гадаад улсад гаргах квотыг жил бүр тогтоодог. Гэвч бодит байдал дээр орон нутагт хяналт тавих боломж хомс, хэдэн зуугаар нь барьж байгаа нь ил тод бус, бүрхэг байна. Нэг зөвшөөрлийн цаана хэчнээн шувуу барьж, шархдуулж, сольж байгааг иргэд болон орон нутгийн байгаль хамгаалагчид ч бүрэн хянаж чаддаггүй.Идлэг шонхор нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэхэд байгалийн гол зохицуулагч бөгөөд олноор барих нь экосистемийн тэнцвэрийг алдагдуулж байна. Төрийн хамгаалалтад байх ёстой үндэсний бахархалт шувууг гадаад улсад соёлын нэрээр бэлэг, арилжааны хэрэгсэл болгон олноор гаргах нь зөрчилдөж байна.ИЙМД ДАРААХ ШААРДЛАГЫГ ТАВЬЖ БАЙНА:Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулж, Идлэг шонхор шувууг "соёлын" болон "тусгай" зориулалтаар гадаад улсад гаргах, амьдаар нь барих квотыг бүрмөсөн тэг (0) болгож, хуулиар хориглох."Соёлын зориулалт" нэртэй халхавчийг устгаж, үндэсний бахархалт шувуугаа эх нутагт нь, зэрлэг байгальд нь үлдээх.Орон нутагт байгуулж буй хаалттай отгуудын үйл ажиллагаа, баригдаж буй шонхрын бодит тоог ил тод болгох.
2026.08.22 09:45
2026.09.21 09:45