2. Хяналт шалгалт явуулах
70,000
2023.10.30 12:50
Тайлбар:
Гадаад паспортын дахин захиалах үнийг ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн тогтоож байна.
Өргөдөл
Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн, гээсэн тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу торгуулиа төлж байгаа хэр нь үүн дээр нэмээд давхар ямар ч үндэслэлгүйгээр хугацаанаас өмнө захиалсан нэрийдлээр гадаад паспортын үнийг 2 дахин нугалж төлж байгаа нь цаанаа мөнгө угаасан бизнес гэж харж байна. Жишээ нь: Энгийн гадаад паспорт та анх захиалахдаа 40000 төгрөгөөр захиалсан бол хаяж гээгдүүлээд дахин захиалсан тохиолдолд 105000 төгрөг. Харин цахим гадаад паспортын хувьд эхний удаа захиалбал 82500 төгрөг бол мөн дээрхтэй адил тохиолдлоор дахин захиалбал 190000 төгрөг болж байгаа юм. Та бүхэн энэхүү үнийг нэмэгдлийн нарийн задаргааг burtgel.gov.mn-ээс орж дэлгэрэнгүй харах боломжтой. Хавсралт зургаас та бүхэн дахин захиалалтын үнэ бүгд 2 дахин нэмэгдсэн байгааг харж болно.
2023.12.27 19:58
2024.01.26 19:58