3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.02.05 17:42
Тайлбар:
Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байна. Үүний улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байна.
Олон улсад, тухайлбал Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага бий.
Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.
Өргөдөл
Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байна. Үүний улмаас аутизмтай иргэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөж байна. Иймд аутизмтай иргэдийн эрхийг хамгаалж, салбар хоорондын уялдааг хангасан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэхийг хүсэж байна.