1. Ажлын хэсэг байгуулах

33,000
2025.10.03 12:06
Тайлбар:
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь гадны жишгийг шууд хуулбарлан үндэсний онцлог, дотоод зах зээлийн нөхцөл байдалтай уялдаагүй, АНУ-г дуурайн согтууруулах ундаа хэрэглэх насыг 21 гэж заасан нь:
-Залуус орон байрны архидалт үйлдэж улмаар хүний эрүүл мэндэд хохирол учруулах, хүний аминд хүрэх, хүний бэлгийн эрх чөлөөнд халдах зэрэг гэмт хэрэг үйлдэх, танхайрах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зөрчил үүсэх шалтгаан болдог.
-Хууль бус, зөвшөөрөлгүйгээр алкохолын бүтээгдэхүүн худалдаалах, хуурамч, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх, импортлогдох нөхцөл үүсгэдэг.
-ААН-үүдийг хуулиар далайлган авилгал өгөхийг шаардах шалтаг, шалтгаан бодлог.
-Далд эдийн засгийн эргэлт нэмэгдэхэд нөлөөлж байна гэж үзэж буй тул үүний талаар судлан, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулахыг хүсэж доорхи өргөдлийг гаргаж байна.
Өргөдөл
Согтууруулах ундаа хэрэглэх насны доод хязгаарыг 18 болгох тухай Монгол улс согтууруулах ундаатай холбоотой бодлого, эрх зүйн баримт бичгүүдээ боловсруулахдаа, тэр дундаа согтууруулах ундаа хэрэглэж болох насны хязгаарыг тогтоохдоо АНУ-ын жишээ, туршлагыг шууд хуулбарласан нь учир дутагдалтай байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэх насны доод хязгаарыг 21 гэж тогтоосон нь АНУ-ын түүхэн нөхцөлүүдтэй холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайн болон Вьетнамын дайны эхэн үед иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болох насыг 21 байсныг цэрэг татлага, ажиллах хүчний хомсдол зэрэг нөхцөл байдлын улмаас 18 болгон шатлалтай өөрчлөлт хийсэн байдаг. Гэвч согтууруулах ундаа хэрэглэх насны хязгаарыг бууруулахгүй нь өнөөг хүртэл маргаан дагуулсаар байгаа. Эрх зүйн бүрэн чадамжтай байх, согтууруулах ундааны хэрэглээний насны хязгаарууд зөрүүтэй байгаа нь нийгэмд дараах асуудлыг үүсгэж байна: НЭГ. эрх зүйн орчинд төөрөгдөл үүсгэж байна. Сонгуулийн эрхтэй, цэргийн албаны үүрэгтэн болсон, татвар төлж буй 18-21 насны иргэд өөр ямар нэг байдлаар ялгаварлагдан байгаа нь учир дутагдалтай. ХОЁР. Зарим төрлийн гэмт хэргийн суурь шалтгаан болж болзошгүй Согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрээгүй иргэд хэн нэгний орон сууц, зочид буудал, хөдөө хээр очиж архидан согтуурах нь эрүүгийн хуульд заасан хүний амь нас, эрүүл мэндэд халдах, хүчиндэх, бэлгийн эрх чөлөөнд халдах, эд хөрөнгөд хохирол учруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг гэмт хэрэг, амгалан тайван байдал алдуулах, танхайрах зэрэг зөрчлүүдийн үндэс, үүдэл шалтгаан, бусад төрлийн осол эндэлүүд үүсэх нөхцөл болж байна. Мөн нууц, хууль бусаар худалдаалж буй архи, согтууруулах ундааны бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангахгүйгээр иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, үүнээс олсон орлого нь бусад төрлийн гэмт хэргийг санхүүжүүлж байх магадлалтай. ГУРАВ. Аж ахуйн нэгжүүдэд дарамт, шахалт учирч байна Одоо мөрдөгдөж буй хуулиар аж ахуйн нэгжүүд уг хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих давхар үүрэг хүлээдэг. Үүнийг хууль хяналтын байгууллагын зарим ажилтнууд аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, авлига авлигал өгөхийг шаардах шалтаг болгон ашиглах тал бий. Энэ шахалтыг нь биелүүлэхгүй бол өндөр торгууль ногдуулж, орлогыг нь хураан эргэлтийн хөрөнгөгүй болгоно хэмээн сүрдүүлэх тохиолдлууд гардаг. ДӨРӨВ. Эдийн засгийн үр өгөөж Энэ жилийн байдлаар Монгол улсад 320 мянга гаруй 18-21 насны иргэн байгаа гэх статистик бий. Энэ нь хүн амын нэлээд том хэсэг бөгөөд тэдний хууль бус, далд эдийн засаг руу оруулж болзошгүй мөнгөн урсгалыг зүй ёсны зах зээлд эргэлдүүлэх нь эдийн засагт чамлахааргүй үр нөлөөг үзүүлнэ. Иймд Хууль тогтоох болон бодлого боловсруулах байгууллагад дараах өргөдлийг гаргаж байна. Монгол Улсын Их Хуралд өргөдөл гаргах нь: Одоогийн байдлаар Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь гадны орны эрх зүйн баримтыг шууд хуулсан шинжтэй, үндэсний шинж байдал, дотоод зах зээлийн нөхцөлтэй уялдаагүй, хуулийн хэрэгжилт, хяналтын тогтолцоог тодорхой тусгаагүй зэрэг шалтгаанаар зорилтот үр дүн, шаардлагаа хангаж чадахгүй байна. Тиймээс энэхүү өргөдөлд хавсаргасан үндэслэлийн дагуу уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар судалгаа, хэлэлцүүлгийг өрнүүлэх ажлын хэсэг байгуулахыг хүсэж байна. Өргөдөл гаргасан: Монгол Улсын иргэн Б. Дагвадорж