БАРИЛГЫН ЗАХИАЛГА ХИЙГЭЭД БАРИЛГА НЬ БАРИГДАХГҮЙ БАЙГАА ҮEД ЗАХИАЛАГЧ ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ, БАРИЛГЫГ ХУРДАН БАРИУЛАХ ТАЛААР.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202604-33012

100,000

Баатарсүрэн Цэeн

2026.04.28 09:28

Тайлбар:
Баригдахгүй царцсан барилгыг хурдан бариулж, олон мянган иргэдийг орон байртай болгох зорилготой, хохиролгүй болгох

Өргөдөл

Манай улсад олон мянган иргэд барилгын захиалга хийгээд орон байртай болж чадахгүй байгаа тул иргэдийг хурдан байраа барих,бариулах,хохирлыг хурдан барагдуулах тухай.Захиалагч иргэд цагдаад шалгуулаад газар болон карказаа нийт захиалагч иргэдийн байгуулсан ТББ-ын мэдэлд шүүх шилжүүлэх эрхтэй болох.Оруулсан хохирлын хэмжээг тогтоож, боссон карказыг үнэлж тогтоосны дараа захиалагч иргэдийн ТББ өөр компани оруулж ирэх барилгыг цаашид хурдан шуурхай барьж дуусгах хуульзүйн орчинтой болох.Газар бол газрын эзний өмч, карказ бол захиалагч иргэдийн мөнгөөр боссон тул хувийн өмчид халдсан гэж үзэхгүй юм.Учир нь хөрөнгийн эх үүсвэрүүд бүгд ТББ.н гишүүдийнх юм. Газар,карказыг одоогийн ханшаар үнэлэх бол захиалагч иргэдийн өгсөн мөнгөний ханшийг инфляци болон банкны хүүг нэмж тооцож тогтоож байх.Учир нь иргэдийн оруулсан мөнгө үнэгүйдэж, барилгын компаний босгосон карказ өндөр үнээр үнэлэгдэх эрсдэлтэй болно.Эсхүл мөнгө өгсөн авсан хугацааны тухайн жилийн ханшаар тогтоож зөрүү хохирлыг компаниар төлүүлэх.Захиалагчдын ТББ нь шилжүүлж авсан газар болон карказдаа шүүхээр зураг төсөл бусад шаардлагатай барилгын бичиг баримтыг ТББ дрээ шилжүүлж авах боломжтой болох.Энэ бол одоо захиалга өгсөн иргэдэд маш том сургамж болж ирээдүйд захиалга өгөх иргэд байраа барьж дуусгахгүй бол би цаашид үргэлжлүүлж барьж чадах уу үгүй юу гэдгээ шийдэж байж мөнгөө өгдөг хариуцлагатай нийгэм бий болгох юм.Энэ хуулиар захиалагч иргэд нийлж өөр хөрөнгө оруулагч оруулж барилгаа барих боломжтой болох юм.Захиалга авсан компани ямар нэгэн барьцаанд захиалагч иргэдийн зөвшөөрөлгүй тавихыг хориглох хэрэгтэй.Үүний тулд захиалагч иргэд өмчийн нэг хэсэг болж бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой болно.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)