ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙН ХООЛНЫ 3,000₮-ИЙГ ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ЖИЛ БҮР ШИНЭЧИЛДЭГ БОЛГОЁ!

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

69

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202610-75394

100,000

Түмэнжаргал ХОНГОРЗУЛ

2026.10.23 11:40

Тайлбар:
Монгол Улсад цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын нормативыг инфляц, хүнсний үнийн өсөлттэй уялдуулан тогтмол шинэчилдэггүйгээс бодит өртгөөсөө хоцорч байна. Өнөөдрийн байдлаар төрөөс нэг хүүхдэд 3,000 төгрөг төсөвлөж, эцэг эхээс 1,000 төгрөгийн хамтын оролцоо авч байгаа нь хүүхдийн нас, шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэхүй байх эрсдэлтэй байна. Иймд хүүхдийн хоолны зардлын нормативыг яаралтай нэмэгдүүлж, цаашид хүнсний үнийн өсөлттэй уялдуулан жил бүр индексжүүлэн шинэчилж байх эрх зүйн баталгаа, төсвийн тогтвортой шийдлийг гаргаж өгөхийг шаардан энэхүү өргөдлийг гаргаж байна.

Өргөдөл

Монгол Улсад цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс тогтоосон нормативын дагуу санхүүжүүлж байна. Гэвч уг норматив нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай уялдан тогтмол шинэчлэгддэггүйгээс өнөөгийн бодит өртгөөс хоцорч байна. Улсын хэмжээнд жилийн инфляц 12.9%, үүнээс хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 21.5%-иар өссөн байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа энэ цаг үед төрөөс нэг хүүхдийн хоолны зардалд 3,000 төгрөг төсөвлөж, эцэг эхээс 1,000 төгрөгийн хамтын оролцоо авч байгаа нь хүүхдийн нас, шим тэжээлийн хэрэгцээнд нийцсэн хоолны бодит өртгийг хангах эсэх асуудлыг дахин тооцох шаардлагатай болгож байна. Шаардлага ба шийдвэрлүүлэх асуудлууд: 1. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны бодит өртгийг улсын хэмжээнд яаралтай тооцож, төрөөс санхүүжүүлэх нормативыг нэмэгдүүлэх; 2. Хүүхдийн хоолны зардлыг хүнсний үнийн өсөлт, инфляцтай уялдуулан жил бүр шинэчилдэг, индексжүүлдэг тогтолцоог хууль, төсвийн бодлогод тусгах; 3. Хүүхдийн хоолны зардлыг хүрэлцээтэй хэмжээнд санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тогтвортой тусгах; 4. Энэхүү өөрчлөлтийг зөвхөн нэг удаагийн нэмэгдэл бус, цаашид хүнсний үнэ өсөх бүрд хоолны төсөв бодит өртгөөс хоцрохгүй байх тогтолцооны шийдэл болгохыг шаардаж байна. Иймд энэхүү нийтийн өргөдлийг хэлэлцэн, хүүхдийн хоолны төсөв, нормативыг бодит өртөгт нийцүүлэн шинэчлэх талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

69

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)