ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАЗАР ӨМЧЛӨХ БОЛОМЖИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ТУХАЙ

1. Ажлын хэсэг байгуулах

4

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-84481

33,000

Батгэрэл ХҮРЭЛТУЛГА

2026.09.10 18:25

Тайлбар:
Монгол Улсын иргэдэд хуулиар олгогдсон нэг удаагийн үнэ төлбөргүй газар өмчлөх эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд иргэн тухайн жилд боломжтой байгаа газруудаас сонголт хийж, илүү хүртээмжтэйгээр газар өмчлөх боломжтой цахим систем, зохицуулалт бий болгох шаардлагатай байна.

Өргөдөл

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх эрх байдаг. Гэвч бодит амьдрал дээр энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд хүндрэлтэй байна. Миний хувьд 2024 оноос хойш жил бүр цахим системээр газар өмчлөх хүсэлт гаргаж байгаа боловч өнөөдрийг хүртэл газар авч чадаагүй байна. Одоогийн байдлаар иргэн нэг удаад зөвхөн нэг аймаг, суманд хүсэлт гаргах боломжтой бөгөөд сонголтоо өөрчлөх тохиолдолд дахин шинээр дараалалд ордог. Үүний улмаас хэдэн жил дараалан хүсэлт гаргасан иргэн өөр боломжит байршил руу хүсэлтээ өөрчлөхөд өмнөх хүлээсэн хугацаа, дарааллаа алдах нөхцөл үүсэж байна. Мөн шинээр газар өмчлөх хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоотой харьцуулахад бодитоор олгож байгаа газрын тоо маш бага байдаг. Аймгийн төв төдийгүй сумын төвд ч иргэд газар авах боломж хязгаарлагдмал байна. Иймд иргэн заавал нэг аймаг, сумыг сонгон олон жил хүлээх бус, тухайн жилд газар өмчлүүлэх боломжтой байгаа газруудын мэдээллийг цахим системээс харж, өөрт тохирох байршлаа сонгох боломжтой болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал: - тухайн жилд иргэдэд өмчлүүлэх боломжтой газрын байршил, тоо хэмжээг цахим системд нээлттэй харуулах; - иргэн боломжит газруудаас сонголтоо хийх; - нэгээс олон байршлыг эрэмбэлэн сонгох боломжтой болгох; - сонгосон байршилд газар хүрэлцэхгүй болсон тохиолдолд өөр боломжит байршил руу хүсэлтээ өөрчлөх боломжтой болгох; - байршлаа өөрчилсөн тохиолдолд заавал шинээр дараалалд оруулахгүй байх боломжийг судлах. Ингэснээр иргэд олон жил нэг газрыг хүлээж, эсвэл өөр газар сонгохын тулд дахин дараалалд орох шаардлагагүй болж, хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд иргэдийн газар өмчлөх хүсэлтийг илүү хүртээмжтэй, сонголттой, ойлгомжтой болгох чиглэлээр цахим систем болон холбогдох зохицуулалтыг сайжруулж өгнө үү.

1. Ажлын хэсэг байгуулах

4

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)