ШОНХОР ШУВУУ БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗОГСООЦГООЁ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202608-82000

100,000

Анхбаяр Хонгорзул

2026.08.10 10:34

Тайлбар:
Бид, Монгол Улсын иргэд, Монгол орны биологийн олон янз байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, цаашид ийм зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг судалж шийдвэрлэхийг хүсэж энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна.

Өргөдөл

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын Засгийн газраас жил бүр баталдаг шонхор шувуу барих квотыг хүчингүй болгож, зэрлэг байгалиас шонхор барих зөвшөөрөл олгох бодлогыг дахин хянан үзэхийг хүсье. Үндэслэл 1. Шонхор нь Монгол орны экосистемийн чухал бүрэлдэхүүн бөгөөд идэш тэжээлийн хэлхээний дээд түвшний махчин шувуу юм. 2. Зэрлэг популяцаас шувуу барих нь тухайн зүйлийн тоо толгой, үржил, тархалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. 3. Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах, ховор амьтдыг зохистой ашиглах талаар үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын өмнө үүрэг хүлээсэн. 4. Байгаль хамгаалал, шинжлэх ухаанд суурилсан бодлого нь богино хугацааны эдийн засгийн ашиг сонирхлоос давуу байх шаардлагатай. 5. Иргэдийн дунд шонхор шувууг хамгаалах хүсэл, нийгмийн хүлээлт нэмэгдэж байгаа тул энэ асуудлыг олон нийтийн оролцоотойгоор дахин авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлага Иймд Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсье. * Шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох. * Шонхор шувууг зэрлэг байгалиас барих зөвшөөрлийг зогсоох асуудлыг судалж, шийдвэрлэх. * Шонхорын популяцын талаарх шинжлэх ухааны судалгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх. * Байгаль хамгаалах төрийн бодлогод иргэд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх. Энэхүү өргөдлийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан иргэдийн эрхийн хүрээнд гаргаж байгаа бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан хугацаанд хянан үзэж, хариу шийдвэр гаргахыг хүсье.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

2

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)