3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.09.18 15:00
Тайлбар:
“Хандив, тусламжийг зохион байгуулах тухай” бие даасан хуулийг боловсруулж, хандив, тусламжийн үйл ажиллагаанд баримтлах сайн дурын, хүмүүнлэгийн, ил тод, хариуцлагатай, зорилтот, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчмыг хуульчлах шаардлагатай байна.
Өргөдөл
Монгол Улсад хандив, тусламж цуглуулах, хүлээн авах, зарцуулах, тайлагнах харилцаа нэгдсэн зохицуулалтгүйгээс ил тод байдал, хяналт, хариуцлагын эрсдэл үүсэж байна. Иймд хандивлагч болон тусламж хүртэгчийн эрх ашгийг хамгаалах, хандивын хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх зорилгоор "Хандив, тусламжийн тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулахыг хүсэж байна.