ХӨРШИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

67

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202502-28866

100,000

Тулга Хулан

2025.03.17 16:06

Тайлбар:
Нийтийн орон сууцанд хэт дуу чимээ гаргах нь хөршүүдийн хооронд маргаан үүсгэж, зөрчилдөж, зарим тохиолдолд хүчирхийлэлд хүрэх нөхцөл байдал үүсч байгаа нь одоогийн байдлаар энэ асуудлыг зохицуулах хууль, стандарт дутагдаж байгааг харуулж байна. Хуулийн төсөлд шаардлагатай заалтууд: -Өдрийн цагаар хүлцэх дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хязгаарыг (дБ) тодорхой тогтоох, түүнийг хэмжих туршлагыг нэвтрүүлэх - Хүүхэд болон тэжээвэр амьтны зөрчилд асран хамгаалагчид хариуцлага ногдуулах - Хөршүүдийн гарын үсэг цуглуулж СӨХ-д албан ёсны гомдол гаргах, сануулга хуудас байршуулах - Хэдэн удаагийн сануулах арга хэмжээний дараа зөрчлийг арилгаагүй тохиолдолд шүүхэд хандах эрх үүсэх хуулийн зохицуулалт Хуульчилсан зохицуулалттай болсноор иргэд хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх боломжтой болж, хөршүүдийн хоорондын маргаан, зөрчил эрс багасах ач холбогдолтой тул та энэхүү санаачилгыг дэмжиж, гарын үсгээ зурна уу!

Өргөдөл

Хүндэт холбогдох байгууллагын удирдлагуудад, Хотжилт нэмэгдэж, нийтийн орон сууцанд амьдрах иргэдийн тоо өсөхийн хэрээр хөршүүдийн тав тухтай амьдрах эрхийг хамгаалах шаардлага улам нэмэгдэж байна. Гэвч хэт их дуу чимээний хязгаарыг тогтоосон хууль, стандарт, маргааныг шийдвэрлэх систем байхгүйгээс үүдэн хөршүүдийн хооронд маргаан үүсч, улмаар зөрчилдөөн, хүчирхийлэл үүссэн асуудал олон нийтийн дунд гарах болсон. Иймд дараах хуулийн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна. 1. Өдөр болон шөнийн цагт дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох Олон улсын жишгээр, Европын орнууд болон АНУ-д өдрийн 07:00-22:00 цагийн хооронд 50-65 дБ, шөнийн 22:00-06:00 цагт 40 дБ-ээс дээш дуу чимээг хориглодог. Японд орон сууцны бүсэд 50 дБ, аж үйлдвэрийн бүсэд 60 дБ хязгаар тогтоосон байдаг. Манай улсад ч ийм стандарт бий болгох шаардлагатай байна. 2. Дуу чимээний зөрчлийг зохицуулах механизм бий болгох Оршин суугчид СӨХ-д хандан албан ёсны гомдол гаргах, СӨХ-өөс анхан шатны сануулга, шаардлага хүргүүлэх болон арга хэмжээ авах боломж бүрдүүлэх Давтан зөрчил гаргасан, удаан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд шүүхэд хандаж, сэтгэл санааны болон эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх 3. Хүүхэд, тэжээвэр амьтантай холбоотой дуу чимээний зохицуулалт Хүүхдүүд болон тэжээвэр амьтнаас шалтгаалсан чанга дуу чимээ нь таслан зогсоох боломжтой үед арга хэмжээ аваагүй асран хамгаалагчид хариуцлага тооцох заалт боловсруулах 5. Иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх Орон сууцанд амьдарч буй иргэд харилцан ойлголцох соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн талаар мэдээлэлтэй байх нь чухал. Дуу чимээний зохицуулалтын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр иргэд хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх боломжтой болж, хөршүүдийн хоорондын маргаан багасах ач холбогдолтой юм. Иймд энэхүү санаачилгыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийг батлахыг хүсье.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

67

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)