1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.11.11 10:49
Тайлбар:
Уучлал хүсэх, харамсал илэрхийлэх нь хуулийн дагуу хариуцлага хүлээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг орлох ёсгүй гэж үзэж байна. Хэрэгт холбогдох нөхцөл байдлыг бодит баримтад үндэслэн шалгуулах
Буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх
Хэрэгт холбогдох этгээдийн Монгол Улсад байх болон шалгалтад оролцох нөхцөлийг тодруулах
Экологийн хохирлыг бүрэн тогтоож, нөхөн төлүүлэх
Нөхөн сэргээлтийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх
УИХ-ын түвшинд асуудлыг анхааралдаа авах
УИХ-ын түвшинд асуудлыг анхааралдаа авах
Олон нийтэд мэдээлэх, хариуцлагын хэрэгжилтийг хянах
Өргөдөл
Монгол Улсын иргэн Болорчулуун овогтой Хонгорзул миний бие Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудлыг онцгойлон анхааралдаа авч, бодит үр дүнтэй арга хэмжээ авахыг хүсэж энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна. Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол Улсын байгалийн хосгүй баялаг, биологийн олон янз байдал, ховор амьтан ургамал, экологийн тэнцвэрийг хадгалсан онцгой үнэ цэнтэй нутаг юм. 2026 оны аравдугаар сарын 8-нд тус газарт гарсан түймрийн улмаас дархан цаазат газрын ихээхэн хэсэг өртсөн тухай Уг мэдээлэлд түймэрт дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутгийн 79.8 хувь өртсөн гэж дурдсан нь байгаль орчинд учирсан хохирлын ноцтой байдлыг харуулж байна. Түймэртэй холбоотойгоор “Мобиком” корпорацийн удирдлага уучлал хүсэж, хохирлыг барагдуулахад шаардлагатай арга хэмжээ авах тухай мэдэгдсэн. Уучлал хүсэх, харамсал илэрхийлэх нь хуулийн дагуу хариуцлага хүлээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг орлох ёсгүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Их Хуралд дараах шаардлагыг тавьж байна. НЭГ. Хэрэгт холбогдох нөхцөл байдлыг бодит баримтад үндэслэн шалгуулах Түймэр гарсан шалтгаан, нөхцөл, холбогдох хүмүүс болон байгууллагын үйл ажиллагаа, галын аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн мөрдсөн асуудлыг эрх бүхий байгууллагаар бүрэн шалгуулж, шалгалтын явц, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авах. ХОЁР. Буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх Түймэр санаатай эсвэл болгоомжгүй үйлдлээс үүдсэн эсэхийг нотлох баримтаар тогтоолгож, гэм буруутай этгээдэд үйлдлийн шинж, учирсан хохирол, холбогдох хууль тогтоомжид нийцсэн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэх. Гадаадын иргэн, дотоодын иргэн, хуулийн этгээдэд хууль тэгш үйлчлэх зарчмыг хангах. ГУРАВ. Хэрэгт холбогдох этгээдийн Монгол Улсад байх болон шалгалтад оролцох нөхцөлийг тодруулах Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тухайн хэрэгт холбогдсон гадаадын иргэн хилээр гарсан гэх мэдээлэл түгж байгаатай холбогдуулан уг мэдээллийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаас тодруулах. Тухайн этгээд Монгол Улсад байгаа эсэх, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа эсэх, шаардлагатай ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэтгэх нөхцөлийг хэрхэн хангаж байгааг эрх бүхий байгууллагаас албан ёсоор тайлбарлуулах. ДӨРӨВ. Экологийн хохирлыг бүрэн тогтоож, нөхөн төлүүлэх Түймэрт өртсөн талбайг баталгаажуулахын зэрэгцээ хөрс, ургамал, амьтны аймаг, биологийн олон янз байдал, экологийн тэнцвэрт учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар бүрэн үнэлүүлэх. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлтийн зардал болон холбогдох бусад хохирлыг тооцох арга хэмжээ авах. ТАВ. Нөхөн сэргээлтийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт өртсөн хэсгийг сэргээх урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих. Нөхөн сэргээлтийн төсөв, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллага, хүрэх үр дүнг тодорхой болгож, олон нийтэд тайлагнах. ЗУРГАА. УИХ-ын түвшинд асуудлыг анхааралдаа авах УИХ-ын холбогдох Байнгын хорооны түвшинд уг асуудлыг судалж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах болон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулах асуудлыг шийдвэрлэх. Түймрийн шалтгаан, хохирлын үнэлгээ, хариуцлага, нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг дүгнэх. ДОЛОО. Олон нийтэд мэдээлэх, хариуцлагын хэрэгжилтийг хянах Хэрэг шалгах ажиллагааны нууцад хамаарахгүй мэдээлэл, хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болон хэрэгжилтийн талаар олон нийтэд тогтмол мэдээлэх