1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.07.14 09:09
Тайлбар:
Электрон тамхины амт, үнэрийн бүрэн хоригийг хүчингүй болгож, дахин судалж шийдвэрлэх.
Өргөдөл
Насны хяналттай худалдааны тогтолцоо бий болгох санал Электрон тамхины хэрэглээг насанд хүрээгүй хүүхэд, өсвөр үеийнхнээс хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн. Гэвч амт, үнэрийг бүхэлд нь хориглох нь насанд хүрсэн хэрэглэгчдийн сонголтыг хязгаарлахаас гадна хууль бус худалдааг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхийг санал болгож байна. 1. Электрон тамхийг зөвхөн 21 ба түүнээс дээш насны иргэдэд худалдах. 2. Худалдан авахдаа иргэний үнэмлэх, E-Mongolia цахим үнэмлэх эсвэл төрийн цахим таних системээр заавал нас баталгаажуулдаг болгох. 3. Автомат худалдааны машин байршуулсан тохиолдолд зөвхөн E-Mongolia, цахим үнэмлэх, QR код эсвэл иргэний үнэмлэх уншдаг системээр баталгаажуулсны дараа бүтээгдэхүүн олгодог байх. 4. Нас баталгаажуулах боломжгүй автомат машин болон дэлгүүрээр худалдаалахыг хориглох. 5. Насанд хүрээгүй хүнд худалдсан иргэн, аж ахуйн нэгжид өндөр торгууль, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах. 6. Сургууль, цэцэрлэг болон хүүхэд олноор цуглардаг газраас тодорхой зайд электрон тамхи худалдаалахыг хориглох. Ингэснээр хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг үр дүнтэй хязгаарлахын зэрэгцээ насанд хүрсэн, янжуур тамхинаас гарах зорилготой иргэдэд хуулийн хүрээнд, хяналттай нөхцөлд бүтээгдэхүүн худалдан авах боломж хэвээр үлдэх юм.