НӨАТ-Н ХУУЛИЙН 13.10-Г ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

1. Ажлын хэсэг байгуулах

64

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202604-64375

33,000

Гансүх Майцэцэг

2026.05.07 10:10

Тайлбар:
НӨАТ-н хуулийн энэ заалт нь ИРГЭД сүү, мах, гурил, хүнсний ногоог 6 болон 8-н нэрийн жижиг дэлгүүрээс хямд үнээр авах боломжийг хааж байна. Энэ заалт нь НОМИН, Е-МАРТ, Миний дэлгүүр, Оргил, Кэрифур гэх 5-н том сүлжээ дэлгүүрт давуу эрх олгож, жижиг дэлгүүрийг хаалгаа барихад нөлөөлж байгаа учраас ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНий зарчмыг шаардан хүчингүй болгож өгнө үү.

Өргөдөл

НӨАТ-н хуулийн 13.1.15, 13.1.16, 13.1.17-д МУ-н газрын хөрсөнд ургасан хүнсний ногоо болон сүү, мах, гурил-г НӨАТ-с чөлөөлсөн. Энэ нь НӨАТ-г эцсийн хэрэглэгч буюу ИРГЭД төлдөг учраас хямд үнээр худалдаж авах боломж олгосон хууль юм. Гэтэл энэ хуулийн 13.10-т дамжуулан борлуулж байгаа этгээдэд 13.1.15. 13.1.16, 13.1.17 үйлчилэхгүй гэсэн заалт нь ИРГЭД өөрсдөд ойр байдаг жижиг дэлгүүрээс сүү, гурил, мах, ногоогоо НӨАТгүй үнээр авах боломжгүй болгож байна. Энэ хуулийг монополь 5 том сүлжээ дэлгүүр өөрсдөд ашигтай хувилбар гарган ТАТВАРын БАЙГУУЛЛАГАТАЙ гурвалсан гэрээ хийж хуулийн цоорхой гарган ашиглаж байгааг эсэргүүцэж байна. Иргэд болон жижиг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна учраас НӨАТ-н хуулийн 13.10-г хүчингүй болгож өгөхийг шаардан гарын үсэг цуглуулахаар өргөдөл гаргаж байна.

1. Ажлын хэсэг байгуулах

64

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)