3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.23 11:48
Тайлбар:
Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол зургаадугаар цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна. Ийнхүү хуулийн төсөл санаачилж байгаа тул 100'000 иргэд маань гарын үсгээ зурж Ерөнхийлөгчөөр баталгаажуулж ашгаа өөрсдөө захиран зарцуулая.
Өргөдөл
Миний бие Хоролдорж овогтой Оюунбилэг нь "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" гэсэн хуулийн төсөл санаачилж байна. Ингэж хуульчилж байж иргэд гар дээрээ ашгаа хүртэх юм. Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хэрэгтэй байгааг хүлээн авна уу эрхэм Ерөнхийлөгчөө.
2026.10.25 17:13
2026.11.24 17:13