3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.03.27 16:42
Тайлбар:
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй, нэрийн дансан дахь мөнгөжүүлсэн нь орлого нь инфляцийн нөлөөгөөр үнэ цэнэгүй, ажиллаж байх хугацаандаа орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй тэтгэвэр тогтоолгоход амьжиргааны доод түвшинд орох эрсдэлтэй байна.
Өргөдөл
НИЙГМИЙН ДААТГАЛЫН багц хуулиуд УИХ-аас батлагдаж 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй, нэрийн дансан дахь мөнгөжүүлсэн нь орлого нь инфляцийн нөлөөгөөр үнэ цэнэгүй, ажиллаж байх хугацаандаа орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй тэтгэвэр тогтоолгоход амьжиргааны доод түвшинд орох эрсдэлтэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 "Тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогыг түүний саналд үндэслэн доор дурдсанаар хөрөнгө оруулж болно:" дахь хэсэгт зааснаар 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн иргэд нэрийн дансны аргаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө "ТУХАЙЛСАН ХУУЛИАР ЗОХИЦУУЛСАН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТЭД" зарцуулах эрхийг УИХ-аас нээж өгөх шаардлагатай байгаа тул хуулийн төсөл санаачлах талаарх саналыг дэмжиж өгөхийг хүсье.