АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ДАХИН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

29

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202609-57186

100,000

Доржханд СувдЭрдэнэ

2026.09.24 12:35

Тайлбар:
2012 онд хэрэгжсэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх хүсэлт

Өргөдөл

Монгол Улсын Засгийн газарт хандан хүсэлт гаргаж байна. 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд олон иргэн ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болсон. 2012 онд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль хэрэгжиж, тухайн үеийн иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох боломж олгосон. Гэвч уг зохицуулалт хэрэгжиж байх үед би гадаад улсад байсан бөгөөд Монгол Улсад миний өмнөөс энэ асуудлыг хөөцөлдөж өгөх хүн байгаагүй тул тухайн үед уг зохицуулалтад хамрагдаж чадаагүй. Иймд тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2012 онд хэрэгжүүлсэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх, эсхүл хамрагдаж чадаагүй иргэдэд зориулсан шинэ зохицуулалт гаргаж өгөхийг хүсэж байна. Миний адил тухайн үед гадаадад байсан болон бусад шалтгаанаар уг зохицуулалтад хамрагдаж чадаагүй иргэдийн асуудлыг мөн харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

29

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)