САНХҮҮГИЙН ТӨЛБӨР ТООЦООНД БУТАРХАЙ ТООГ ТОЙМЛОХ АРГЫГ СТАНДАРТЧИЛАХ

1. Ажлын хэсэг байгуулах

19

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах
PN-202402-38653

33,000

Магсар ХҮРЭЛХУЯГ

2024.02.08 09:29

Тайлбар:
Мөнгө санхүүтэй холбоотой тооцоонд тоймлох үйлдэл зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ ямар аргаар тоймлох вэ гэдэг нь зөвхөн Монголд тодорхойгүй явсаар байна. Товч судлаж үзэхэд ихэнх програмист HALF_UP аргыг ашиглаж байгаа гэсэн. Гэтэл нягтлангууд гараар бодохдоо FLOOR аргыг ашигладаг. Харин google-дээд үзвэл олон улсад HALF_EVEN аргыг ашигладаг яагаад гэдгийг нь ч тайлбарлаад бичсэнийг олж болно. Иймд Монголд мөнгө санхүүгийн тооцоонд бутархай дүнг хэрхэн тоймлох арга, хэдэн орны нарийвилалтай тоймлох зэрэг амин чухал мэдээллийг стандартчилж улс даяар мөрдүүлэх саналтай байна.

Өргөдөл

Мөнгө санхүүтэй холбоотой тооцоонд тоймлох үйлдэл зайлшгүй гарч ирдэг. Гэхдээ ямар аргаар тоймлох вэ гэдэг нь зөвхөн Монголд тодорхойгүй явсаар байна. Товч судлаж үзэхэд ихэнх програмист HALF_UP аргыг ашиглаж байгаа гэсэн. Гэтэл нягтлангууд гараар бодохдоо FLOOR аргыг ашигладаг. Харин google-дээд үзвэл олон улсад HALF_EVEN аргыг ашигладаг яагаад гэдгийг нь ч тайлбарлаад бичсэн байна лээ. Ebarimt систем дээр хэрхэн тоймлохыг тодорхойлоогүйн улмаас зөрүү гарсаар байна. Жишээ нь: Хэрвээ 1000 төгрөгний бараа борлуулбал НӨАТ нь 90.(90) гэх рационал тоо гарна. Нягтлангууд FLOOR аргаараа 90.9 гэж гаргах бол Програмистууд 90.91 гаргана. Харин тэгтэл ИБаримт систем дээр саяхнаас "алдаа бага гаргах" гэдэг шалтгаанаар 6 орны нарийвчлалаар илгээх шаардлага баталжээ. Гэхдээ тоймлох аргаа тодорхойлоогүйн улмаас 90.90909 юмуу 90.909091 ч юмуу гэдэг нь тодорхойгүй байсаар. Энд банкны байгууллагууд төлбөр тооцоонд зөвхөн 2 орны нарийвчилал ашигладаг байхад ибаримт систем нь 6 орны нарийвчилал ашиглаж байгаа нь ирээдүйд асуудлыг бүр хүндрүүлж мэдэх юм. Иймд Монголд мөнгө санхүүгийн тооцоонд бутархай дүнг хэрхэн тоймлох арга, хэдэн орны нарийвилалтай тоймлох зэрэг амин чухал мэдээллийг стандартчилж улс даяар мөрдүүлэх саналтай байна.

1. Ажлын хэсэг байгуулах

19

хүн зурсан

33,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)