ГАДАГШ УРСАЖ БУЙ БАЙГАЛИЙН БАЯЛАГТ ЭКСПОРТИЙН ГААЛИЙН ТАТВАР НООГДУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

276

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202511-41812

100,000

Чадраавал МӨНХЧУЛУУН

2025.11.06 11:12

Тайлбар:
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ДЭЛХИЙН БАЯН ОРНУУДАД ТООЦОГДОЖ БАЙГАА БАЙГАА НОРВЕГИЙН ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ АМЬДРАЛД НЭВТРҮҮЛЖ ДАРГА АВИЛГААР ХАГАРТЛАА БАЯЖДАГ БИШ ИРГЭН БҮР БАЯН БАЙХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА ТА БИДНИЙ НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ БОЛЖ БАЙНА. АСАР ИХ БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ УЛСЫН ИРГЭД МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ХАЛААСАНД ОРЖ ДИЙЛЭНХ ОЛОНХИ ЗЭЭЛИЙН ДАРАМТАНД НУХЛУУЛЖ БАЙГААГИЙН НУУЦ НЬ ЭЗЭН ЗАЯАГАА ЭДЭЛЖ, ТҮҮНИЙГЭЭ СЭРЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ ЮМ.. ТЭГВЭЛ БИД ҮНДСЭН ХУУЛИНДАА ТУНХАГЛАСАН БАЙГАЛИЙН БАЯЛАГ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ , ТӨРИЙН МЭДЭЛД БАЙНА ГЭЖ ЗААСАН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ГАДАГШ ГАРЫН САЛААГААР УРСАЖ БАЙГАА ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ ХИЙГДЭЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭГҮЙ БАЙГАЛИЙН БАЯЛАГТАА ДЭЛХИЙН ОЛОН ХӨГЖИНГҮЙ ОРНУУДЫН АДИЛ ГААЛИЙН ЭКСПОРТЫН 25-35 ХУВЬ ЗАРИМ БАЯЛАГТ 50 ХУВИЙН ТАТВАР НООГДУУЛЖ ЭРЧИМТЭЙ ХӨГЖЛИЙН ТАВЦАН ДЭЭР ЗОГСОЖ ДАРГА БАЯН БИШ ИРГЭН БАЯН БАЙХ БОЛОМЖ ТАНЫ САНАЛД БАЙНА. ТА ДЭМЖИНЭ ҮҮ

Өргөдөл

Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах нь Монголчууд бидний тулгамдсан асуудал болжээ.

Монгол Улс асар их байгалийн баялагтай түүнд түшиглэсэн эдийн засагтай боловч, олборлосон ашигт малтмал, түүхий эдийг дахин боловсруулалт хийж нэмүү өртөг шингээлгүй гадаад зах зээлд гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил, , ажлын байр, өндөр технологи бий болгоход сөргөөр нөлөөлж байна.

Иймд Монгол Улсаас экспортод гарч буй байгалийн баялагт (төмөр, нүүрс, зэс, алт, газрын тос, газрын ховор элемент болон бусад стратегийн ашигт малтмалд) дэлхийн хөгжингүй оруудын адил 25-35 хувь зарим бараанд 50 хувийн гаалийн экспортын татвар ноогдуулж эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах хууль санаачлах санал гаргаж байна. Ингэснээр далд эдийн засаг хагарч дарга баяжих биш иргэн та баян байх боломж бидэнд нээгдэх юм. Экспортын гаалийн татварыг Дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан хувь хэмжээгээр татвар тогтоох эрх зүйн зохицуулалтыг Улсын Их Хуралд хэлэлцүүлж, батлуулах саналтай байна.

Энэхүү зохицуулалт нь дараах ач холбогдолтой гэж үзэж байна: 1. Байгалийн баялгийн шударга хуваарилалтыг хангах; 2. Түүхий эдийн бус, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, шинэ техник технологи нэвтрүүлэх ажлын байр, цалин хөлс бусад хангамж нэмэгдэнэ. 3. Улсын төсвийн орлого урд байгаагүй хэмжээгээр нэмэгдэнэ 4. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, нөөцийн хариуцлагатай ашиглалт сайжирна 5. Далд эдийн засаг устаж авилгалч хэсэг албан тушаалтан биш Монголчууд нийтээрээ баялагын хувь хүртэх нөхцөл бүрдэнэ. 6. Норвегийн хөгжлийн гарцыг амьдралд хэрэгжүүлж хөгжингүй орнуудын түвшинд Монгол улс богино хугацаанд хүрнэ. Та өөрийнхөө болон ирээдүйн сайн сайхны төлөө энэхүү саналыг дэмиж санал өгнө гэдэгт итгэж байна. Монголчууд эзэн заяагаа сэргээх цаг болжээ. Нийтээрээ нэгдэж Баялагтаа эзэн Монголчууд болцгооё.

2025.11.18 10:44

2025.12.18 10:44

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

276

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)