3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.04.28 09:28
Тайлбар:
Монгол улсын үндсэн хуулийн 3-р бүлгийн 1-р заалтаар Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд, түүнийгээ төлөөллийн байгууллага болох УИХ-н дамжуулан эдлэнэ! гээд маш тодорхой заасан байдаг. Энэ нь мөн Монгол төрийн анхдагч үүсгэгч эх сурвалж нь Монголын ард түмэн буюу ТӨР нь ард түмэн дундаас ТӨР-дөг гэдэг эртний Монгол гүн ухаан ТӨРТ ЁС-ыг ч илэрхийлдэг. Тийм атал яагаад өөрийг нь бидний төлөө зүтгэ! гэж ТӨР-үүлсэн ард түмнээ байнга ад үзэж, хөсөр хаяж, итгэлийг итгэлээр бус хулгай, луйвар, авилга, хээл хахууль, хамаг бузар булай бүхнийг ард түмэн болон эзэн Чингис хааныхаа үлдээсэн хайрт Монгол эх орныхоо эсрэг үйлддэг юм бэ.
Ард түмэн бид төрүүлж өсгөсөн юм бол татаж чаддаг болцгооё. Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө тэмцье, жагсая.
Одон орон судлаач, багш Д.Жавхлан
Өргөдөл
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай ойлголт бол шинэ зүйл биш. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх зарчмын бодит хэрэгжилт юм. Ард түмэн сонгодог бол, шаардлагатай үед хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Сонгуульд ялсан цагаасаа эхлэн дөрвөн жил юу ч хийсэн хэн ч яах вэ гэсэн хандлага ардчилал биш, харин хяналтгүй эрх мэдлийн хэлбэр юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд иргэдийн дунд нэгэн нийтлэг гомдол байсаар ирсэн. Тэр нь “нэг удаа сонгогдсон улс төрч ард түмнээ мартдаг”, “амлалтаа биелүүлдэггүй”, “төрийн мөнгө шамшигдуулсан ч хариуцлага хүлээдэггүй”, “дархан эрхийн цаана нуугддаг” гэх шүүмжлэл юм. Энэ бол хий хоосон бухимдал биш, бодит туршлагаас урган гарсан олон нийтийн үнэлгээ. Өнөөдөр энэхүү хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй зарим гишүүдийн үйлдэл өөрөө олон нийтийн хардлагыг баталж байна. Хэрэв тэд үнэхээр ард түмний төлөө ажиллаж, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгогчдын итгэлийг алдаагүй бол эргүүлэн татах механизмаас яагаад айх ёстой гэж? Шударга улстөрчдөд энэ хууль аюул биш. Харин амлалтаа мартсан, албан тушаалаа ашигласан, авлига хээл хахуульд нэр холбогдсон хүмүүст бол бодит хариуцлагын дохио юм. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль батлагдсанаар хэд хэдэн эерэг үр дүн гарна. Нэгдүгээрт, гишүүд сонгогчидтойгоо илүү ойр ажиллана. Хоёрдугаарт, амлалтаа биелүүлэх, хариуцлагатай байх соёл тогтоно. Гуравдугаарт, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрд шигдэх эрсдэл буурна. Дөрөвдүгээрт, ард түмний төрдөө итгэх итгэл сэргэнэ. Төрийн эрх мэдлийн жинхэнэ эзэн нь ард түмэн. Тиймээс ард түмэн сонгосон төлөөлөгчдөө хянах, шаардлагатай бол эргүүлэн татах эрхтэй байх нь хамгийн энгийн ардчилсан зарчим мөн. Энэ зарчмыг эсэргүүцэж буй хэн боловч өөрийн эрх ашгийг ард түмний эрхээс дээгүүр тавьж байна гэж ойлгогдоно. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль бол ард түмний эсрэг биш, ард түмний төлөө хууль. Шударга гишүүдэд аюулгүй, харин авилгачдад аюултай. Тиймээс энэ хуулийн төсөл бол Монголын ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагатай төрийг цогцлоох чухал алхам мөн.